ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА (ДОӨБ), МОНГОЛ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР БНСУ-ЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫГ ХОЁР ДАХЬ УДААГАА ДАХИН ЗАРЛАЖ БАЙНА!
Уралдаант шалгаруулалтын гол зорилго нь бидний өдөр тутмын амьдралд тохиолдох бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх инноваци бүхий техникийн оновчтой шийдлийг олох, энэ үйл ажиллагаандаа патентын мэдээллийг ашиглахыг хөхиүлэн дэмжиж урамшуулахад оршино.
Уралдаант шалгаруулалтыг хоёр бүлэгт хувааж зохион явуулна: 1/ Монгол Улсын иргэн, байнгын оршин суугч судлаач, зохион бүтээгч, их, дээд сургуулийн багш, оюутан; 2/ дунд сургуулийн технологийн багш, сурагч. Оролцогчид дангаараа эсхүл багаараа оролцох боломжтой.
Уралдаант шалгаруулалтыг Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага, Монгол Улсын Оюуны Өмчийн Газар, БНСУ-ын Оюуны Өмчийн Газрын хамтран боловсруулсан журмын дагуу хоёр үе шаттай зохион явуулна.
Оролцохыг хүсэгчдийг 2015 оны 4 дүгээр сарын 20–ноос эхлэн 09-17 цагийн хооронд Оюуны өмчийн газрын (Мэдээллийн технологийн паркын байрны 4 давхар) 401 тоотод бүртгэнэ. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх болон оюутны эсхүл ажлын газрын үнэмлэхтэй ирнэ үү.
Шагналтай!
FACEBOOK хаяг:
МОНГОЛ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР
]]>