2024-09-19
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

ЗАРЛАЛ

ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ 2015-2016 ОНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад 100 оюутныг суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Тэтгэлэг болон суралцах сургуулийн тухай мэдээллийг эндээс (80.65 KB) үзнэ үү.

Бакалаврын сургалтад:

Нэг. Тавигдах шаардлага, бүртгэл Сонгон шалгаруулалтад дараах шаардлагыг хангасан 18-25 насны Монгол Улсын иргэн бүртгүүлнэ. – Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж буй – БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан – БНХАУ-ын их, дээд сургуулийн нэгдүгээр дамжаанд 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж буй Монгол Улсын их, дээд сургуулиудад суралцаж буй оюутнууд өөрийн суралцаж буй сургуулийн сургалтын албанд дараах баримт бичгийг бүрдүүлэн 2015 оны 5 дугаар сарын 18-ны дотор бүртгүүлнэ.

Үүнд:

– иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, – бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, – тухайн суралцаж буй ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтын эх хувь, /голч дүнг оруулсан байх/ – шалгалтын хураамж 10000 төгрөг Тухайн сургуулийн сургалтын алба бүртгүүлсэн оюутны баримт бичгийг сургуулийн захирлын албан бичгээр 2015 оны 5 дугаар сарын 19-ны өдөр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн II байрны 1 давхрын 102 тоотод ирүүлнэ.

БНХАУ-д суралцаж буй бакалаврын сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд 2015 оны 5 дугаар сарын 19, 20-ны өдрүүдийн 10-17 цагт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн II байрны 1 давхрын 102 тоотод дээр дурдсан баримт бичгийг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Хоёр. Сонгон шалгаруулалт Бичгийн шалгалт

Сонгон шалгаруулалтыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын боловсролын танхим, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулна.

Бакалавр оюутны сонгон шалгаруулалтын математикийн шалгалтыг 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхрын уншлагын танхимд тестийн хэлбэрээр зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Шалгалтад иргэний үнэмлэхтэй ирнэ. Ярилцлага Математикийн шалгалтад тэнцсэн шалгуулагчийг ярилцлагад оруулна. Математикийн шалгалтын дүн болон ярилцлагад орох шалгуулагчийн нэрс, цагийн хуваарь, байршлийг 2015 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гаднах самбарт зарлана. Ярилцлагыг 2015 оны 5 дугаар сарын 25-ний өдөр зохион байгуулах бөгөөд ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн баримт бичгүүдийн эх хувийг авч ирнэ. Сонгон шалгаруулалтын дүнг 2015 оны 5 дугаар сарын 26-ний өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны гаднах самбарт зарлана.

БСШУЯ, БНХАУ-ын ЭСЯ болон ӨМӨЗО-ны Боловсролын танхим сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж, урилга ирүүлнэ. Урилга хүлээн авсан оюутан нь хүлээн авах талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үндсэн сургалтад хамрагдана. Замын зардлыг суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас санхүүжүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ӨВӨРМОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ БОЛОВСРОЛЫН ТАНХИМ

]]>

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/