Дархан Технологийн Сургууль болон ОХУ-ын Дорнод Сибирийн Технологийн Сургуулийн хамтын ажиллах гэрээний дагуу хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологийн ангийн оюутнууд нь 2013 оноос Улан-Үдэ хотын “Бурятия”, “Orange House”, “Тэнгис” зэрэг зоогийн газрууд мөн хүүхдийн нарийн боовны үйлдвэрт үйлдвэрлэлийн дадлагыг хийж тайлангаа амжилттай хамгааллаа.
ОХУ-ын Дорнод Сибирийн Технологийн Сургуулийн хоол үйлдвэрлэлийн технологийн ангийн оюутнууд үйлдвэрлэлийн дадлагыг багш Д.Лхагвадолгор, Д.Ариунзаяа нарын удирдлаган дор Дарханы “Garden”, “Modern Nomads”, “Эзэнт гүрэн”, “Солонгос үндэстний хоолны зоогийн газар” –уудад амжилттай хийсээр ирлээ.
]]>