2015 оны 10-р сарын 26-31-ний хооронд БНСУ-ын Шинжлэх ухааны сангийн мэргэжилтэн Чой Сон Ги, Инженерчлэлийн салбарын эрхлэгч Ч.Ганзориг, сургалтын мастер А.Балжинням нар БНСУ-д зохиогдсон “IoT Korea Exhibition 2015”, “Korea Industry Fair 2015” үзэсгэлэнг тус тус үзэх, Baekseok-ийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг солилцох, ETRI судалгааны институттэй танилцах зэрэг зорилгоор БНСУ-д ажиллав.
Төлөвлөгөөний дагуу БНСУ-ын Baekseok-ийн их сургуультай хамтран ажиллах тухай санамж бичиг солилцон, ETRI судалгааны институтын үйл ажиллагаатай танилцан, COEX үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдсан “IoT Korea Exhibition 2015” үзэсгэлэн, KINTEX үзэсгэлэнгийн танхимд болсон “Korea Industry Fair 2015” багц үзэсгэлэнгийн “Korea Metal Week 2015”, “Robot World 2015” гэсэн 2 үзэсгэлэнг үзэж сонирхон, Сөүл хотын хөгжил дэвшилтэй танилцлаа.
Эдгээр арга хэмжээнд оролцсоны үр дүнд тус багийн гишүүд цаашдын судалгааны ажилдаа хэрэгцээтэй мэдээллийг цуглуулж, сургуулийнхаа гадаад харилцааг өргөжүүлэх ажилд ахиц гаргасан болно.
Энэхүү арга хэмжээнүүдийг зохион байгуулж, ивээн тэтгэсэн БНСУ-ын Шинжлэх ухааны сангийн мэргэжилтэн Чой Сон Ги-д талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.
]]>