2025 оны ажлын үр дүн, гүйцэтгэлийг нь үнэлэн шилдэг нэгж, шилдэг ажилтан, ажиллагсадаа шалгаруулж урамшууллаа. ДаТС-ийн 2025 оны “Шилдэг ажилтан”-аар сүлжээний инженер Б.Ганчулуун, “Шилдэг ажилчин”-аар сантехникч Б.Баясгалан нар шалгарсан бөгөөд “Найрамдлын Дархан” тэмдгээр 7 багш, ажилтан, Дархан-Уул аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр 6 багш, ажилтан, Дархан-Уул аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 5 багш, ажилтан, Дархан сумын засаг даргын “Жуух бичиг”-ээр 2 ажилтан тус тус шагнадсан байна. ДаТС-ийн хамт олны нэрийн өмнөөс шилдгүүддээ болон эрхэм шагнал хүртсэн та бүхэндээ халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.





