ШУТИС болон Дархан-Уул аймгийн оюутны “Урлагийн их наадам”-д оролцох шигшээ багийг бүрдүүлэн хот, улсын чанартай уралдаан тэмцээнд оролцуулах, мөн урлагаар дамжуулан гоо зүйн мэдрэмж, ёс суртахууны хүмүүжлийг олгох, улмаар тэдний авьяасыг нээн илрүүлэх зорилгоор урлагийн бага наадмыг ДаТС-ийн нийт оюутнуудын дунд 2026 оны 10 сарын 30-нд ДаТС-ийн хурлын танхимд болон спорт зааланд амжилттай зохион байгууллаа. Урлагийн бага наадамд нийт 9 багийн 400 гаруй оюутнууд идэвхтэй оролцож авьяас билгээ сорилоо. Урлагийн бага наадмыг монгол бүжиг болон чөлөөт бүжиг, цэнгээнт бүжиг,хамтлаг дуу /2оос дээш хүн/, гоцлол дуу, уран уншлага, хөгжим, язгуур хөгжим төрлөөр зохион байгуулсан.
Ур чадвар, бэлтгэл, бичлэг болон хөгжмийн зэмсэг, ая шаардлага хангасан байдал,тайзны соёл, хувцаслалт,зохион байгуулалт, найруулга агуулга зэргийг харгалзан үзэж урлагийн төрөл, зүйл, багийн нийт дүн, гоц авьяастан нарыг шалгарууллаа.
* Чөлөөт бүжгийн төрөлд:
III байр – Металлурги металлын технологи
II байр –Инженерийн бэлтгэл
I байр – Барилгын инженерийн анги
* Цэнгээнт бүжгийн төрөлд:
III байр – Металлурги металлын технологи
II байр – Уул уурхайн ашиглалтын технологийн анги
I байр – Барилгын инженерийн анги
* Монгол бүжгийн төрөлд:
III байр – Уул уурхайн ашиглалтын технологи
II байр – Металлурги металлын технологи
I байр – Барилгын инженерийн анги
* Хамтлаг дууны төрөлд:
III байр – Барилгын инженерийн анги
II байр – Уул уурхайн ашиглалтын технологи
I байр – Менежмент
• Хөгжмийн төрөлд:
* Хамтлаг хөгжим:
III байр – Металлурги металлын технологи
II байр – Уул уурхайн ашиглалтын технологи
I байр – Барилгын инженерийн анги
* Уран уншлагын төрөлд:
III байр – Инженерийн бэлтгэл
II байр – Нийгмийн ажил
I байр – Уул уурхайн ашиглалтын технологи
* Гоцлол дууны төрөлд:
III байр – Уул уурхайн ашиглалтын технологи
II байр – Менежмент
I байр – Металлурги металлын технологи анги
* Язгуур урлаг төрөлд:
III байр – Эрчим хүч мэдээллийн технологи анги
II байр – Металлурги металлын технологи анги
I байр – Уул уурхайн ашиглалтын технологи анги
* Гоц авьяастнаар
-Уул уурхайн ашиглалтын технологийн-II ангийн Оюутан О.Төгөлдөр
– Менежмент-III ангийн оюутан Т.Дөлгөөн
-Бизнес удирдлага-III ангийн оюутан Ш.Мөнхжаргал
-Металлурги металлын технологи-II ангийн оюутан У.Ням-Од
-Металлурги металлын технологи-II ангийн оюутан Д.Тэмүгэ нар шалгарллаа.
Нийлбэр дүнгээр дараах анги хамт шалгарсан байна. Үүнд:
III байр – Барилгын инженерийн анги
II байр –Металлурги металлын технологи анги
I байр – Уул уурхайн ашиглалтын технологийн анги
Оюутан залуусын авьяасыг нээн илрүүлэх, сургууль хамт олны эв нэгдэл, урам зоригийг бадраасан оюуны цэнгэл эдэлсэн урлагийн бага наадам амжилттай болж өндөрллөө.
ШУТИС, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн нийт оюутан залуусдаа амжилт хүсэн, сурлага, авьяас, хөгжил хослуулсан бүтээлч ирээдүйн эзэд байхыг хүсэн ерөөж байна.






















