2026-10-30
Цагаанчулуут-5, Дархан-Уул аймаг, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар Оюутны байрны бүртгэл

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ

ШУТИС-ИЙН МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛЬ, ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ХАМТАРСАН “ПРОФЕССОРЫН НЭЭЛТТЭЙ СЕМИНАР” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026 оны 10 дугаар сарын 28–29-ний өдрүүдэд “Салбар дундын судалгаа ба их сургуулийн хөгжил: ШУТИС-ийн туршлага, боломж” сэдвийн хүрээнд ШУТИС-ийн Менежментийн сургууль, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн хамтарсан профессорын нээлттэй семинарыг амжилттай зохион байгууллаа.

Зураг 1. Профессорын нээлттэй семинарын илтгэгчид болон хөтөлбөр

Семинарын үндсэн зорилго нь профессор, багш, судлаачдын эрдэм шинжилгээ, сургалт, инновацын ажлын туршлагыг харилцан танилцуулах, салбар дундын хэлэлцүүлэг өрнүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино. Зорилгын хамрах хүрээнд багш нарын судалгааны үр дүн, арга зүй, туршлагыг нээлттэй танилцуулах, боловсрол, инженерчлэл, технологи, менежментийн чиглэлээр тулгамдсан асуудлыг хэлэлцэх, сургалт-судалгаанд нэвтрүүлэх шинэ санаа, сайн туршлагыг хуваалцах, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд талууд байр сууриа илэрхийлэн санал бодлоо солилцлоо.

Зураг 2: Семинарын нээлтийн арга хэмжээ Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн 401 тоот танхимд зохион байгуулагдаж буй илтгэлийн явц Семинарын хугацаанд илтгэгчид салбар дундын судалгааны үр дүн, туршлагаа хуваалцан хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлсон. Энэ нь зөвхөн мэдлэг солилцох төдийгүй, их сургуулийн хөгжилд салбар дундын хандлагын ач холбогдлыг дахин баталгаажуулсан чухал арга хэмжээ боллоо. Хэлэлцүүлэг нь эрдэм шинжилгээний ёс зүй, харилцан хүндэтгэлд тулгуурлан явагдаж, бүтээлч санаа, зөвлөмжүүд гарсан.

Зураг 3: Илтгэгчдийн зураг (Ч.Баасандаш, Я.Батцэцэг, Б.Баттулга, С.Галбадрах Э.Ганбат,)

Хамтарсан профессорын семинарын хүрээнд ШУТИС-ийн Менежментийн сургууль болон Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль хооронд бакалаврын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хөгжүүлэлт, сургалтын чанарыг сайжруулах, элсэлтийн зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллах тухай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Санамж бичгээр “Бизнесийн удирдлага” хөтөлбөрийн чанар, магадлан итгэмжлэл, хөгжүүлэлтийг хамтарсан байдлаар хөгжүүлэх, “Үйлдвэрлэлийн менежмент” хөтөлбөрийг 2+2 хамтарсан хэлбэрээр хэрэгжүүлэх, Менежмент хөтөлбөрийн элсэлтийг цаашид Үйлдвэрлэлийн менежмент хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах зэрэг тодорхой зохицуулалтуудыг тусгасан. Менежментийн сургуулийн захирал Б.Түмэндэлгэр, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар нар гарын үсэг зурж, санамж бичгийг хүчин төгөлдөр болгов.

Зураг 4: Захирал Ц.Батбаатар, Б.Түмэндэлгэр нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол

Семинарын үр дүнд профессор багш нарын судалгаа, туршлагыг харилцан түгээх, Сургалт-Судалгаа-Инновацын чиглэлээр хамтран ажиллах боломжийг тодорхойлох, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэх, цаашид дараах чиглэлээр хамтарч ажиллах үр дүнд хүрлээ. Үүнд:

  1. Хамтарсан хөтөлбөрийн чанар, сайжруулалт, хөгжүүлэлт;
  2. Багш нарыг эрдмийн зэрэг хамгаалуулах;
  3. Хамтарсан салбар дундын судалгаа хийх;
  4. Hi-index бүхий сэтгүүлд хамтарч ЭШӨ хэвлүүлэх;
  5. Энтерпренершип инновацын хүрээнд хамтарч ажиллах.

Энэхүү арга хэмжээ нь ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын хоорондын эрдэм шинжилгээ, сургалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, салбар дундын судалгааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Зураг 5: Хамтарсан профессорын нэгдсэн семинарт оролцогчдын нэгдсэн агшин

Зохион байгуулагч сургуулиудын удирдлага, ажлын хэсэг, илтгэгчид, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон бүх хүнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Та бүхний оролцоо, бүтээлч санаа, хариуцлагатай хандлага нь энэхүү семинарыг утга учиртай, үр дүнтэй болгосон.

Цаашид бидний хамтын ажиллагаа улам бэхжиж, салбар дундын судалгаа, сургалтын хөтөлбөрийн хөгжүүлэлт, эрдэм шинжилгээний хамтарсан төслүүд амжилттай хэрэгжихийг ерөөе. Та бүхний ажил үйлс өрнөж, эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Инженерчлэлийн тэнхим

Баярлалаа. Амжилт хүсье!

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/