2026-10-26
Цагаанчулуут-5, Дархан-Уул аймаг, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар Оюутны байрны бүртгэл

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ

ТЭСО групп “Нэг тэрбум” төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрөө хоёр дахь жилдээ зарлалаа

ТЭСО Группийн хувьд Тогтвортой хөгжлийн нэгдсэн бодлогодоо нийгмийн хариуцлагын тэргүүлэх чиглэл нь хүүхэд, боловсрол, эрүүл мэнд байна хэмээн тусгасан байдаг. Ийнхүү хүний нөөц, тогтвортой хөгжлийн бодлоготойгоо уялдуулан оюутан залуусын мэдлэг, боловсролд хөрөнгө оруулах зорилгоор “ТЭСО Группийн нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөр 2026”-г албан ёсоор зарлаж байна.

Тус хөтөлбөрт Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцаж буй I–IV курсийн оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд нийт НЭГ ТЭРБУМ төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

Тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах шаардлага:

ШИНЭ ОЮУТАН БУЮУ I-Р КУРСИЙН ОЮУТАН:

  • Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд  тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр элссэн байх
  • ЭЕШ-ын хүчин төгөлдөр оноотой
  • Сүүлийн 1 жил бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх /ижил төстэй буюу сургалтын төлбөрийн/
  • Урлаг спорт, шинжлэх ухааны уралдаан тэмцээнд амжилт гаргаж, сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог бол давуу тал болно.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  1. ЭЕШ-ын онооны батламж хуудас
  2. Их дээд сургуульд элсэн суралцах урилга түүнтэй адилтгах албан бичиг
  3. Гаргасан амжилтыг тодорхойлсон баримт бичиг

II-IV КУРСИЙН ОЮУТАН :

  • Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр 2.8-с дээш голчтой суралцдаг байх
  • Сүүлийн 1 жил бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх /ижил төстэй буюу сургалтын төлбөрийн/
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэн, уралдаан тэмцээнд амжилт гаргаж, сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог бол давуу тал болно.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  1. Сургуулийн тодорхойлолт
  2. Суралцсан хугацааны сурлагын дүнгийн жагсаалт
  3. Гаргасан амжилтыг тодорхойлсон баримт бичиг

Материал хүлээн авах сүүлийн хугацаа:  2026 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 18:00 цаг хүртэл

Бүртгүүлэх заавар:

Бүртгэлийг “Tino super app”-аар авах тул  https://www.tino.mn/download   холбоосоор аппликейшнаа татан бүртгэлээ баталгаажуулаарай. Үүний дараа “ТЭРБУМ ТЭТГЭЛЭГ” цэсийг сонгон тэтгэлэгт шаардлагатай материалыг хавсарган илгээнэ үү.

Холбоо барих:  И-мэйл: tesoscholarship@teso.mn , Утас: 7070-0033

БОЛОВСРОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТЭСО ГРУПП

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/