2026.01.06-нд Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн санхүүжилттэй судалгааны төслийн гэрээ байгуулах ёслол амжилттай зохион байгуулагдлаа.
Дархан Технологийн Сургууль дараах 3 төслөөр шалгарч гэрээгээ байгууллаа:
• Технологийн тэнхим – 1 төсөл
• Инженерчлэлийн тэнхим – 1 төсөл
• Суурь шинжлэх ухааны тэнхим – 1 төсөл
Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар нийт 20 төсөл (суурь, хэрэглээний судалгаа – 15; технологийн туршилт, зүгшрүүлэлт – 2; докторын дараах судлаачийн тэтгэлэг – 3) хэрэгжүүлэхээр болж, 530 гаруй сая төгрөгийн санхүүжилт олгогдож байна.
Энэхүү арга хэмжээ нь “ШУТИС-2030” стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх, судалгааны чадавхийг нэмэгдүүлэх, залуу судлаачдыг дэмжих онцлогтой үйл явдал боллоо.
Дархан Технологийн Сургуулийн багш, судлаачиддаа эрдэм шинжилгээний өндөр амжилт хүсье!





