“Тохилог орчин” аяны хүрээнд
Дархан-Уул аймгаас зохион байгуулж буй “Тохилог орчин” аяны хүрээнд ШУТИС ДаТС-ийн 100 гаруй оюутан, 10 багш Дархан сумын 15-р багийн Хабитат орчмын нутаг дэвсгэрт нийтийн их цэвэрлэгээ хийж гүйцэтгэлээ. Цэвэрлэгээний ажилд идэвхтэй оролцсон нийт оюутан, залуус болон суурь шинжлэх ухааны тэнхимийн багш нартаа талархал илэрхийлье. 2023.04.06