#ШУТИС_ДаТС-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн МАГИСТР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ уламжлал ёсоор 2024.03.24-нд зохион байгуулагдаж, тэнхим салбар бүрээс шалгарсан 14 илтгэл хэлэлцэгдлээ.
Уг хуралд тавигдсан илтгэлүүдийн хувьд өөр өөр салбар, мэргэжлийн, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой, сонирхолтой, илтгэлүүд байлаа.
Шагналт байруудад дараах илтгэлүүд шалгарч, дараагийн шатны /ШУТИС, Дархан-Уул аймгийн ИДМСК-ын/ эрдэм шинжилгээний хурлуудад орох эрхтэй болов. Үүнд:
Тэргүүн байранд ТС-аас Д.Оюунбилэг /доктор (Ph.D), дэд проф/ багшийн удирдсан БМТИ-ийн II курсийн оюутан Б.Оюун-Эрдэнэ нарын “Хонины ноос ашиглан геополимер материал гарган авах боломжийн судалгаа”
2-р байранд ИС-ын дэд профессор Я.Батцэцэгийн удирдсан оюутан СМен II курсийн оюутан Ш.Отгонтөгс нарын “Хөдөлмөрийн зах зээлд нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгаа”
3-р байранд ИС-ын ахлах багш У.Эрдэнэболд /доктор (Ph.D)/ багшийн удирдсан оюутан МЕТИ II курсын ангийн оюутан П. Жүгдэрнамжил, Г.Цэнд-Аюуш нарын “Индукцийн зууханд өндөр марганецит ган хайлахад химийн найрлагыг тохируулах нь”
3-р байранд ТС-аас Д.Оюунбилэг /доктор (Ph.D), дэд проф/ багшийн удирдсан БМТИ-ийн II курсийн оюутан П.Ганзориг нарын “Бетоны бат бэхэд саарал усны үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарч, өргөмжлөл, кредитийн урамшуулалаар шагнагдав.
Хуралд илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн судлаач-оюутан, удирдсан эрдэмтэн-багш, судлаачдынхаа цаашдын эрдэм судалгааны ажилд улам өндөр амжилт хүсье!