2024-05-04
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ

“Банкны хөгжил – 100” бага хурлыг амжилттай зохион байгууллаа

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ой 2024 онд тохиож байна. 🇲🇳🇲🇳🇲🇳

Түүхт ойг тохиолдуулан ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэстэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг “Банкны хөгжил – 100” сэдвийн хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

✒️ Уг эрдэм шинжилгээний бага хуралд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулийн эрдэмтэн, судлаач, банкны салбарын төлөөллүүд болон оюутан залуучууд гэсэн хоёр ангиллаар нийт 13 бүтээл ирж, хэлэлцүүлснээс ангилал тус бүрт шилдэг 3 байрыг шалгаруулав.

Судлаачдын ангилалд:

🥇 I байр – ХУИС-ийн Дархан-Уул аймаг дахь Хүмүүнлэгийн сургуулийн багш О.Мөнхбаяр – “Хэрэглэхгүй байгаа хэрэглэгдэх мөнгөн дэвсгэртийг хэрэглээнд оруулж эдийн засагт нөлөөлүүлэх нь”

🥈 II байр – ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн багш Д.Эрдэнэчулуун – “Монгол Улсын макро эдийн засгийн эмпирик загвар”

🥉 III байр – ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Санхүүгийн удирдлага мэргэжлийн магистрант Ш.Отгонтөгс – “Хөдөлмөрийн зах зээлд нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгааны үр дүн”

Оюутны ангилалд:

🥇 I байр – ХУИС-ийн Дархан-Уул аймаг дахь Хүмүүнлэгийн сургуулийн СӨБ-ын 4-р түвшний оюутан Б.Хонгорцэцэг, Д.Мягмарсүрэн – “Нэг төгрөгний хэрэглээнд нөлөөлж буй хүчин зүйлийн судалгаа”

🥈 II байр – ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Санхүүгийн удирдлага мэргэжлийн 3-р түвшний оюутан Н.Солонго, Э.Энхмөнх – “Арилжааны банкны зээлийн хүү, эргэн төлөлт тооцох аргачлалыг харьцуулсан судалгаа”

🥉 III байр – ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Санхүүгийн удирдлага мэргэжлийн 3-р түвшний оюутан Г.Амин-Эрдэнэ, Э.Бумдарь – “Макро эдийн засгийн төлөвийг IS-LM загвараар шинжлэх нь”

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй ШУТИС, ХААИС, ХУИС, Мандах их сургуулиудаас оролцогчидтой мөн сэдвийн цар хүрээ өргөн байснаараа онцлогтой байлаа. Зочин илтгэгчээр Монголбанкны Судалгаа, статистикийн газрын Судалгааны хэлтсийн эдийн засагч Б.Нинжин, Б.Хулан нар нь “Банкны салбарын бүтээмж” сэдвээр, ХААИС-ийн ЭЗБС-ийн Менежментийн тэнхимийн эрхлэгч, багш Д.Кадирбек нь “Эрдэс бүтээгдэхүүний эдийн засагт үзүүлэх нөлөөлөл” сэдвээр оролцож, өөрсдийн судалгааны ажлаа танилцуулсан.

🔖 Эрдэм шинжилгээний бага хуралд судалгааны ажлаа ирүүлж, амжилттай оролцсон нийт эрдэмтэн судлаач, оюутнууд болон зочин илтгэгч нартаа талархал илэрхийлж, эрдмийн их үйлст нь амжилтын дээдийг хүсье

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/