2026-09-15
Цагаанчулуут-5, Дархан-Уул аймаг, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар Оюутны байрны бүртгэл

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ

“ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛ-ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ” сэдэвт улсын хэмжээний ЭШХ-ыг амжилттай зохион байгуулагдлаа.

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн 35 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛ-ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ” сэдэвт улсын хэмжээний ЭШХ-ыг 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хуралд

  1. Салбар, салбартаа төдийгүй МУ-д үнэлэгддэг тэргүүлэгч эрдэмтэд болох 3 академич, төрийн соёрхолт, ШУТИС-ийн урдаа барьдаг нэртэй эрдэмтэн судлаачид нэг дор чуулснаараа онцлог байлаа.

Мөн тус сургуулийн үүсгэн байгуулагч-анхдагчдын төлөөлөл-МУ-ын ШУА-ийн судалгааны томоохон хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтэн Б.Батгэрэл доктор, ДаТС-ийн төгсөгчдөөс маань төрсөн эрдэмтэн Г.Оюунбат  нар илтгэлээ хэлэлцүүлснээс Япон улсын нэртэй их сургуулийн профессор ирж илтгэл хэлэцүүлсэн явдал юм.

  1. Өнөөдрийн манай хурал сэдэв, агуулгын цар хүрээний хувьд их өргөн, тухайлбал, барилгын инженерчлэл, барилгын материал, металлург, механик инженрчлэл, эрчим хүч, уул уурхай, дулаан хангамж, ус хангамж, нийгэм, хүмүүнлэг, боловсрол судлал, инженерийн боловсрол, эдийн засаг, менежмент зэрэг шинжлэх ухаан, технологийн бүхий л салбарын асуудлууудыг хөндсөн, сонирхолтой олон сайхан илтгэлүүд хэлцэгдэн, хэлэлцүүлэг өрнөсөн бүтээлч уур амьсгалд болж өнгөрлөө. Дэвшүүлэн хөндсөн асуудлууд дотор яг манай бүс нутаг, Дархан хотод тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлэхүйц судалгааны илтгэлүүд тавигдсанд олзуурхаж байна.

Та бүхнийхээ цаашдын эрдэм судалгааны ажилд өндөр амжилт хүсэхийн сацуу Та бүхний дэвшүүлсэн шинэ санаа, шинэлэг технологиуд шинэ залуу багш, мэргэжилтнүүдэд болон салбар салбарын бодлого тодорхойлогчид, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд шинэ санаа сэдэл өгч мэдлэгийн эргэлтэд орохын зэрэгцээ, үйлдвэрлэл практикт нэвтрэхийг хүсье

Та бүхэндээ  баярлалаа.

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/