Номын сангийн үйлчилгээ ээлжийн цагийн хуваарь
Номын сангийн үйлчилгээ ээлжийн цагийн хуваарьт шилжин ажиллаж эхэллээ. Оюутнууд та бүхэн соёлтой идэвхтэй үйлчлүүлнэ үү.
Номын сангийн үйлчилгээ ээлжийн цагийн хуваарьт шилжин ажиллаж эхэллээ. Оюутнууд та бүхэн соёлтой идэвхтэй үйлчлүүлнэ үү.
Дэлхийн усны өдөр болон цаг уурчдын өдрийг тохиолдуулан “Усны ухаалаг, дэвшилтэт технологийн өөрчлөлтийг хурдасгая-2023” сэдвээр ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫГ мэргэжлийн байгууллагууд болох “Дархан-Ус суваг” ХК, ХЕГСГЗахиргаа, БОАЖГазар, “Бороо гоулд” ХХК, ХААИСургуультай хамтран уламжлал ёсоор 7 дахь жилдээ зохион байгууллаа. Хурлын даргаар: Б.Сэлэнгэ, Шүүгчдийн бүрэлдэхүүнд: ШУТИС-ДУА дахь Технологийн сургуулийн зөвлөх профессор Доктор(Ph.D) Ж.Амгалан […]
“Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент” хичээлийн хүрээнд Уул уурхайн менежмент, Санхүү менежмент, Хүнсний чанар аюулгүй байдал мэргэжлээр суралцаж буй оюутнууд өөрсдийн бүтээлүүдээ ТАНИЛЦУУЛАХ, БОРЛУУЛАХ, ХУДАЛДАХ өдөрлөгийг 2023.03.22-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгөөр тус сургуулийн “УУЛ УУРХАЙН МЕНЕЖМЕНТ”, “САНХҮҮ МЕНЕЖМЕНТ” -ийн 2-р курсын оюутнууд багт хуваагдан онолын мэдлэгээ бататган практик дээр өөрсдийн гараар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ борлуулах, худалдах […]
ШУТИС-ийн Ректор доктор, профессор Т.Намнан тэргүүтэй ШУТИС-ийн Ректоратын зөвлөлийн гишүүд 2023.03.02- ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн үйл ажиллагаатай танилцаж цаашид бүрэлдэхүүн сургуулиуд хэрхэн хамтарч ажиллах талаар ээлжит ректоратын зөвлөлийн хурлыг хийлээ. Хурлын дараа ШУТИС-ийн Ректор Т.Намнан болон газрын захирлууд сургуулийн хамт олонтой уулзалт хийж ШУТИС- ийн үйл ажиллагааны хөгжлийн хөтөлбөр, стратеги […]
ISAE2023 Олон улсын бага хуралд ШУТИС ДаТС-ийн багш нар амжилттай оролцлоо. ISAE2023 (The 2023 International Symposium on Advanced Engineering) олон улсын бага хурал 2023.02.13-15-ны өдрүүдэд Вьетнам улсын Хо Ши Мин хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд ШУТИС ДаТС-ийн Сургалт, чанарын албаны дарга, доктор У.Эрдэнэболд БНСУ-ын Пукён Үндэсний их сургуулийн Металлургийн тэнхимийн профессоруудтай хамтарсан судалгааны ажил […]
ШУТИС ДаТС -ийн багш нар хийсэн бүтээснээрээ манлайлан шагнагдлаа. Инженерчлэлийн салбарын дэд профессор, доктор Я.Батцэцэг : “Хөдөлмөрийн хүндэт медаль” цол тэмдэг Сургалт, чанарын албаны дарга, доктор У.Эрдэнэболд: БШУЯ-ны “Жуух бичиг” Технологийн салбарын ахлах багш, доктор Н.Болорцэцэг : БШУЯ-ны “Жуух бичиг”Суурь шинжлэх ухааны тэнхимийн ахлах багш М.Дэлгэрмаа : “Найрамдлын дархан ” тэмдэгЭрчим хүч, мэдээллийн технологийн салбарын […]
БНСУ-ын Пукёны Yндэсний их сургуулийн Инженерийн сургуулийн захирал профессор Ван Жей Пил /Jei Pil Wang/, ШУТИС-ийн Дархан Технологийн сургуулийн захирал профессор Ц.Батбаатар нар хамтран ажиллах санамж бичигт 2023.02.10-ны өдөр гарын үсэг зурлаа. Санамж бичигт талууд оюутан солилцох, хамтарсан зэргийн хөтөлбөр эхлүүлэх, академик судалгааны чиглэлээр мэдээлэл солилцох, судалгаа шинжилгээнд хамтран ажиллах, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, семинар зохион […]
БНСУ-ын Пукёон үндэсний их сургуулийн инженерийн салбарын профессор Ван Жэй Пил ШУТИС ДаТС-д ажлын айлчлал хийлээ. Тус сургууль нь МУ-ын Шинжлэх ухаан Технологийн их сургуультай сургалт, эрдэм шинжилгээ судалгаа, Бакалавр, магистр, докторын түвшний оюутан солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах ”Санамж бичиг” байгууллаа. ШУТИС ДаТС Пукёон үндэсний их сургуулийн профессор Ван Жэй Пилтэй 2020 оны 6-р […]
Азийн физикийн 23-р олимпиад Монгол улсад зохион байгуулагдах болсонтой холбогдуулан “ФИЗИК” сурталчилах үндэсний аяны хүрээнд Дархан-Уул аймагт Физикийн танин мэдэхүйн сургалт, өдөрлөг багш, сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдаж байна. Тус сургалт өдөрлөг нь 1-р сарын 25, 26, 27-нд 3 өдрийн турш үргэлжлэн явагдлаа. ДУА-ын физикийн багш нар болон тухайн хичээлд дур сонирхолтой, сонгоны ангийн сурагчдад […]
ШУТИС ДаТС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн 52 дахь удаагийн төгсөлтийн “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн төгсөлтөөр магистрын 35, бакалаврын 71 нийт 106 оюутан инженер болон төгсч байна. Төгсөгчдөдөө баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэн ерөөе. 2023.01.24