2003 оны хавар Металлурги мэргэжлээр төгссөн эрхэм төгсөгч, Дарханы төмөрлөгийн салбарт 33 жилийн хөдөлмөр, зүтгэлээ зориулсан Халзангийн Баярсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” хүндэт цол, тэмдгээр шагнагдлаа.
Тэрээр “Дарханы Төмөрлөг Үйлдвэр” ХХК-ийн Гангийн үйлдвэрийн Бэлдэц үйлдвэрлэх цехийн даргаар ажиллаж, эх орны металлургийн салбарын хөгжил, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн хөдөлмөрч, туршлагатай мэргэжилтэн юм.
Эрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадвар, олон жилийн хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн эрхэм төгсөгчдөө сургуулийнхаа хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн арвин их амжилтыг хүсэн ерөөе!
ТАНЫ АМЖИЛТ – ДАТС-ИЙН БАХАРХАЛ! ![]()
![]()







