Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 60 жилийн ойн нэрэмжит “ОЮУТНЫ СПОРТЫН YI ИХ НААДАМ”-д ДаТС-ийн баг тамирчид бахдам амжилттай оролцлоо

ШУТИС –ийн  “ОЮУТНЫ СПОРТЫН VI ИХ НААДАМ” нь спортын 5, илтгэлийн уралдаан гэсэн нийт 6 төрлөөр ШУТИС –ийн 2 –р байрны спорт заал, төв номын санд 2019 оны 11 дүгээр сарын 4 –ний өдрөөс 15 –ны өдрийг дуустал нийт 14 өдрийн турш хурд хүч, авхаалж самбаа, ур дүй, оюун ухаанаараа 11 сургууль  байгууллага өрсөлдөж дүнгээ гаргалаа. Уг их наадамд 50 орчим оюутан залуус, 2 багш дасгалжуулагчтай амжилттай оролцоод ирлээ. Уг наадмын төрлүүд нь:

Гар бөмбөг                           2019 оны 11 –р сарын 04 – 08

Үндэсний бөх                     2019 оны 11 –р сарын 08

Шатар                                   2019 оны 11 –р сарын 09

Ширээний теннис            2019 оны 11 –р сарын 11

Сагсан бөмбөг                    2019 оны 11 –р сарын 11 – 15

Илтгэл                        2019 оны 11 –р сарын 15 –ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдлаа. Энэ их наадамд манай сургууль нь гар бөмбөгийн эмэгтэй, илтгэл гэсэн 2 төрлөөс бусдад нь бүтэн багаар оролцлоо.

 Гар бөмбөг /эрэгтэй/ Б. Мөнхбуян ахлагчтай баг 5 – 6, шатар /багаар/  9 – 11, үндэсний бөх бага шөвөг буюу 8-д, ширээний теннис /багаар/ М. Бат – Эрдэнэ ахлагчтай баг шагналт IY + 5 оноо, сагсан бөмбөг /эрэгтэй/  9 – 11, /эмэгтэй/  А. Билгүүмаа ахлагчтай баг ДЭД байр, мөнгөн медаль + 15 оноо тус тус байр эзэлж шагналын 20 оноотой нийт дүнгээр YII  байранд орлоо. Багийн дүнгээр ЭХС, БАС, БуХС эхний гурван байруудад орсон болно.

“ОЮУТНЫ СПОРТЫН VI ИХ НААДАМ”-д оролцоход гүн туслалцаа үзүүлж хамтран ажилласан сургуулийн захиргаа, сургалтын алба, салбар тэнхим нийт багш оюутнууддаа талархалаа илэрхийлье

Сургуулийн Захиргаа

]]>