2026-10-12
Цагаанчулуут-5, Дархан-Уул аймаг, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар Оюутны байрны бүртгэл

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ

“БҮТЭЭМЖ БА ИННОВАЦ -2026”

Жил бүр “ДЭЛХИЙН ЧАНАРЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн СХЗХэлтэс, #ШУТИС_ДаТС-ийн Инженерчлэлийн тэнхим хамтран “БҮТЭЭМЖ БА ИННОВАЦ -2026” улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хэзээ: 2026.11.06-ны 10:00 цагт

Хаана: ШУТИС ДаТС 401 тоот

Хурлын илтгэл, өгүүллийг дараах үндсэн чиглэлээр хүлээн авна. Үүнд:

 Бүтээмж ба өрсөлдөх чадвар – хөдөлмөр, үйлдвэрлэл болон байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх, бүтээмжийн эдийн засгийн өсөлт болон өрсөлдөх чадварт үзүүлэх нөлөөлөл

 Инноваци ба технологийн хөгжил – инновацийн менежмент, хиймэл оюун ухаан, дижитал шилжилт, автоматжуулалт, ухаалаг үйлдвэрлэл, Big Data, IoT болон орчин үеийн технологийн хэрэглээ, үр нөлөө

 Чанарын удирдлага ба стандарт – чанарын менежментийн тогтолцоо, олон улсын стандарт ба баталгаажуулалт, чанарын хяналт, тасралтгүй сайжруулалт, эрсдэлийн удирдлага, үйлчилгээний чанар болон хэрэглэгчийн сэтгэл ханамж

 Бүс нутгийн хөгжил ба бүтээмж – бүс нутгийн эдийн засгийн өсөлт, орон нутгийн инновацийн экосистем, аж үйлдвэр ба бизнесийн хөгжлийн шинэ загвар, бүс нутгийн бүтээмж болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж

 Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл– уур амьсгалын эрсдэлийг үнэлэх, удирдах, ESG-ийн зарчим, шалгуурыг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, тогтвортой хөгжлийн шийдлийг судална.

Бүртгэлийн линк: https://innovation-2026.netlify.app/

Өгүүлэл бичих стандартын линк : https://research.must.edu.mn/page/104

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/