ДаТС-ийн 35 жилийн ойн хүрээнд , үе үеийн төгсөгчид, суралцаж буй оюутнууд, эцэг, эх, багш, ажилтан, ажилчид хамт олон Та бүхний өргөсөн сэтгэлийн хандивыг сургуулийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад зориулан ажил хэрэг болгон хэрэгжүүлж байна. ❤️ Сэтгэл шингэсэн хандив бүр — сургуулийнхаа хөгжилд оруулж буй үнэтэй хувь нэмэр юм. Та бүхний итгэл, дэмжлэгийн үр дүнд 💙🎓 **ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМД** 🎓💙 шинэчлэн тохижуулсан БИЕИЙН ТАМИРЫН ГАДАА ТАЛБАЙН нээлтийг Намрын адаг сарын шинийн 3-ны билигт сайн өдөр хүлээн авсныг энэхүү бичлэгээр хүргэж байна. ❤️ Бидний хувьд энэ нь зөвхөн хандив биш, төрөлх сургуулийнхаа хөгжилд хамтдаа оролцож буй элсэгч, төгсөгчдийн нэгдэл, хамтын үнэ цэнэ, “Эрдмийн гүүр”-ийн бодит илэрхийлэл юм. 🙏 ДаТС-ийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг дэмжин, сэтгэлийн халуун хандив өргөсөн та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🌱 Өнөөдрийн бидний хамтын дэмжлэг — маргаашийн олон мянган оюутны суралцах орчин, сургуулийн хөгжлийн үндэс болно. 💙 Хамтдаа дэмжиж, хамтдаа бүтээж, хамтдаа хөгжүүлцгээе.
Uncategorized
МЭДЭЭ
“ТАЛАРХАЛ” Барилгын инженерийн 2025 оны эчнээ ангийнхандаа баярлалаа
- 2026-10-15
- 18 Views



