ХҮНДЭТ ПРОФЕССОРЫН УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО

ДСЦТС ХК-ны ерөнхий инженер, дэд захирал, Монгол Улсын зөвлөх инженер, ШУТИС-ийн Хүндэт профессор Б.Батжаргалын уулзалт ярилцлага 2019.11.28-ны өдөр ДаТС-ийн хурлын танхимд болж өнгөрлөө. Тус уулзалтанд ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, ЭХМТС-ын эрхлэгч Ж.Бат-Эрдэнэ, ДСЦТС ХК-ны Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Н.Навчаа, Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн төгсөгчид болох ДСЦТС ХК-ны инженерүүд, ЭХМТС-ын багш, оюутнууд оролцлоо.
Үйл ажиллагааг нээж ДаТС-ийн захирал Ц.Батбаатар уулзалтад оролцогчдод хандан хүндэтгэлийн үг хэлэв.

Хүндэт профессор Б.Батжаргалын ажил амьдралын түүхэн замналыг болон тус компанийн үйл ажиллагааны тухай танилцуулав.

Оюутны урлагийн XVIII их наадамд оролцсон цэнгээнт болон чөлөөт бүжгийн хамтлаг бидэнд урлагийн тоглолт үзүүллээ.

Мөн 100 оюутны дунд Цахилгаан техникийн онол, Цахилгаан техникийн үндэс хичээлийн агуулгын хүрээнд АХА тэмцээн явуулав.

Цахилгааны инженер мэргэжлээр суралцаж байгаа  сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлэгч 11 оюутанг өөрийн нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа. Үүнд ЦС3 ангийн оюутан А.Мөнх-Эрдэнийг Samsung 3 үйлдэлт принтер, ЦС3 ангийн оюутан Л.Энхтайван, Х.Уранхайч, Э.Анхбаяр, Д.Соёлмаа, Б.Гэрэлмаа, ЦС2 ангийн оюутан Э.Ану-Үжин,       Г.Оч-Ундрал, О.Цолмон, Г.Лхагва-Эрдэнэ, ЦСА2 ангийн оюутан М.Цогт нарыг тус бүр 100000 төгрөгөөр шагнаж урамшуулав.

ШУТИС-ийн хүндэт профессор, МУ-ын зөвлөх инженер Б.Батжаргал ДаТС-ийн эрдмийн зөвлөлийн хуралд оролцож өөрийн санал сэтгэгдлээ илэрхийлэн энэ үеэр ДаТС-ийн захирал доктор, профессор Ц.Батбаатар захирлын нэрэмжит шагналаа гардуулж ЭЗ-ийн хурлын гишүүнээр ажиллах болсонд баяр хүргэв.

Сургуулийн Захиргаа

]]>