2024-05-14
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

ЗАРЛАЛ

Энэ онд зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрүүд

Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас Монгол Улсын иргэдийг хоёр Улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их дээд сургууль, коллежид суралцуулах, ажлыг зохион байгуулдаг.

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу жил бүр 16 оронд оюутан, магистрант, доктрант суралцуулахаар илгээдэг аж. Өдгөө манай улсын 3000 гаруй оюутан Засгийн газрын тэтгэлэгээр гадаадын их, дээд сургуульд суралцаж байгаа юм.

Ингээд энэ онд зарлагдсан тэтгэлэгийн мэдээллийг хүргэж байна. Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах боломж

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах оюутан залуучуудыг дэмжих зорилгоор Засгийн газарт чиглэл өгсөн 78 дугаар зарлиг гаргасан билээ. Тэгвэл Засгийн газрын тэтгэлгээр сургах 100 сургуулийн нэрсийг зарласан байна. Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн эхний 20-д багтсан сургуульд суралцагчид хүсэлтийг нь үндэслэн суралцаж буй мэргэжлийн чиглэлийг харгалзахгүйгээр санхүүжилт олгохоор заасан. Харин дараагийн зэрэглэлийн буюу 21-100-д багтсан сургуульд суралцахаар бол Монгол Улсын Засгийн газраас зарласан мэргэжлийн чиглэлийг харгалзан санхүүжилт олгохоор заажээ.

Унгар улсад 2016-2017 оны хичээлийн жилд тэтгэлэгээр суралцах

Монгол Улсын Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Унгар улсын хүний нөөцийн яам, хоорондын Боловсрол соёл шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилээс Унгарын Засгийн газрын тэтгэлэгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна.

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай зохион байгуулагдана. Эхний шалгаруулалтыг БСШУЯ, хоёрдугаар шатны шалгаруулалтыг Унгарын хүлээн авч суралцуулах сургуулиас тус тус зохионо. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Унгарын тэтгэлэгийн хороо, хүлээн авч суралцуулах сургуулиас ирүүлнэ.

Өргөдөл гаргагч нь энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл Унгарын тэтгэлэгийн хорооны өгөгдсөн цахим хуудсаар анкет, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр Унгарын талд хүргүүлнэ.. Унгарын тал суралцах хүсэлт гаргасан Монгол иргэдийн анкет баримт бичгийг БСШУЯ-нд хүргүүлдэг.

Fulbright scholar program, 2016

Уг хөтөлбөрт хамрагдах сонирхолтой судлаач оюутнуудыг Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах хэлтэс шалгаруулах бөгөөд өргөдөл гаргагчдыг сонгохдоо Америк, Монгол хоёр орны харилцан итгэлцэлийг бэхжүүлэхэд тэдний хийх судалгааны ач холбогдол, Америкийн сургалтын орчинд амжилттай сурах бололцоо зэргийг харгалзан үнэлнэ. Тэтгэлэгт хамрагдах хүний тоо жил бүрийн төсвийн боломжоос шалтгаалан харилцан адилгүй байдаг.  Өнгөрсөн жилүүдэд уг тэтгэлэгт дунджаар 3-6 хүн хамрагдсан байна. Уг хөтөлбөр нь нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны дийлэнх салбарыг хамарна.

Өрсөлдөх хүмүүс дараах үндсэн шалгууруудыг хангасан байна:  Монгол улсад одоо оршин суугаа Монгол улсын иргэн,  их дээд сургуулийн анхан шатны зэрэгтэй (бакалавр болон түүнтэй дүйцэх), англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй, хамгийн багадаа IBT (TOEFL)-ын оноо 80, албан бус TOEFL-ын оноо 550 байх, Фулбрайтын сонгон шалгаруулах комиссын ярилцлагад ирэх боломжтой байх юм.

“World Citizen Talent Scholarships, 2016

Нидерланд улсын Hague их сургуулиас зарлаж буй энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт 2016 оноос 2017 оны хооронд академик сургалтанд хамрагдсан хэн бүхэнд нээлттэй. Харин Исланд, Лихтэнштэйн, Швейцарь, Суринам болон Европын холбоонд хамрагдсан улс орнуудын иргэд оролцох боломжгүй. Монголчуудын өмнө энэ үүд хаалга нээлттэй. Нийт 54 хүнийг тус бүр 5000 еврогоор санхүүжүүлэх бөгөөд өргөдлийг 2016 оны гуравдугаар сарын 31 хүртэл хүлээж авна.

Neonatal- Perinatal Fellowship Training Program, 2016

Division of Neonatalogy байгууллагаас Нярайн болон төрөхийн өмнөх сургалтын хоёр жилийн хөтөлбөрийг зарласан. Канадын болон бусад улс орнуудын эрүүл мэндийн чиглэлээр суралцдаг хэн бүхний өмнө нээлттэй тус хөтөлбөр 2016 оны гуравдугаар сарын 31-нээс өмнө өргөдлийг хүлээж авна.

Bocconi Need-based Scholarships in Italy, 2016

Бокконигийн хэрэгцээн дээр тулгуурласан тэтгэлэгт хөтөлбөр нь Итали хэлний мэдлэгтэй гадны аль ч улсын оюутан, сурагчдын өмнө нээлттэй. 2016-2017 оны хооронд Шинжлэх ухааны салбарынхны, тэр тусмаа хуулийн ангийн бакалаврын зэрэг, магистрын зэрэг горилогчдод зориулсан хөтөлбөр юм. Бакалаврын сургалтын хувьд хамгийн ихдээ гурван жил, хуулийн ангийнхан таван жилийн хугацаанд тэтгэлэг авах  боломжтой бөгөөд нэг жилд 11000 еврог олгодог. Харин магистрын хөтөлбөрт хамгийн ихдээ хоёр жилийн хугацаатай тэтгэлэг олгодог бөгөөд нэг жилийн тэтгэлэгийн хэмжээ мөнгөн дүнгээр 12000 евротой тэнцэнэ. Материалыг хүлээж авах хугацаа: өвлийнх 2016 оны зургаадугаар  сарын 1-нд, хаврынх нь 2016 оны долоодугаар сарын 1-нд дуусна.

http://eagle.mn/r/904]]>

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/