2019 оны 8-р сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг Даргын Тамгын газрын хурлын танхимд “Ногоон эдийн засаг” Олон улсын Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулагдлаа. Хурлыг ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь Агроэкологи Бизнесийн сургууль, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хамт олон дэмжиж оролцлоо. Энэхүү хурал нь 2017 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн ба энэ жил 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.
“Ногоон эдийн засаг” Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд БНХАУ-ын Хөх хотын Тариалангийн Их Сургууль, ОХУ-ын Красноярскийн Улсын Их Сургууль, ШУТИС, ХААИС, “Мандах” их сургууль, “Дархан” дээд сургууль, “Дархан Дулааны Сүлжээ” ТӨХК, “Эко ноос” ХХК, “Сан оргиу” ХХК зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Хурлаар тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилт, ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилт, тулгамдаж буй сорилтууд, хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих шилжилт, байгальд ээлтэй, үр ашиг өндөртэй дэд бүтэц, үйлдвэрлэл технологийг хөгжүүлж буй байдал, ХАА-н салбарыг эрчимжүүлэх хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэн шийдвэрлэх арга зам, боломжуудыг тодорхойлох зорилгоор төр, шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн салбаруудын дотоод гадаадын эрдэмтэн судлаачдын 16 илтгэл тавигдаж, хамтарсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явагдлаа.
“Ногоон эдийн засаг” Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг зохион байгуулахад хамтран ажилласан ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь Агроэкологи Бизнесийн сургууль, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хамт олон болон хуралд оролцсон дотоод гадаадын эрдэмтэн судлаачиддаа баярласан талархсанаа илэрхийлье.
Эрдмийн цагаан буян дэлгэрэх болтугай!
]]>