2025-10-13
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ

Багш нарын баярын өдөр – ДаТС-ийн шилдэг багш, ажилтнуудад шагнал гардуулав

2025 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Дэлхийн багш нарын 31 дэх, Монголын багш нарын 59 дэх өдрийг тохиолдуулан ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн профессор, эрдэмтэд ,багш ажилчид, баярын өдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Арга хэмжээ ДаТС-ийн хичээлийн II байрны хурлын танхимд зохион байгуулагдсан бөгөөд нээлтийн үгийг ДаТС-ийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Ц.Батбаатар хэлж, хамт олондоо баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Мөн ёслолын ажиллагаанд оролцсон ШУТИС-ийн ректор, доктор (Ph.D), профессор Т.Намнан багш, эрдэмтдийн боловсролын салбарт оруулж буй үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж, “ШУТИС-ийн хөгжлийн үндэс нь багш нарын мэдлэг, ур чадвар, зүтгэл билээ. Та бүхэндээ эрдмийн өндөр оргил, ажил үйлсийн амжилтыг хүсэн ерөөе” хэмээн онцлон тэмдэглэв.

Энэхүү өдөр төрийн болон Боловсрол, шинжлэх ухааны яам, ШУТИС болон сургуулийн захирлын нэрэмжит шагнал, өргөмжлөлийг багш, ажилтнуудад гардуулсан нь тэдний хөдөлмөрийг үнэлж, хүндэтгэл өргөсөн чухал үйл явдал болж өндөрлөв.

Төрийн одон, медаль

  • Эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын ахлах багш Ж.БатЭрдэнэ – Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

ШУТИС-ийн дээд шагнал, Эрдмийн зөвлөлийн шагнал

  • Технологийн тэнхимийн зөвлөх профессор Ж.Амгалан – ШУТИС-ийн дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”
  • Инженерчлэлийн тэнхимийн доктор (Ph.D), дэд профессор Ч.Ганзориг – ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагнал

Эрдмийн цол, хүндэт цол

  • Ю.Таванжин – Хүндэт профессор
  • Инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) Я.Батцэцэг – Дэд профессор

Ректорын нэрэмжит шагнал

  • Инженерчлэлийн тэнхимийн багш Ц.Баярмаа
  • Технологийн тэнхимийн багш Н.Эрдэнэбаяр

Боловсролын яамны шагналууд

  • “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг
    • Технологийн тэнхимийн доктор Н.Болорцэцэг
    • Технологийн тэнхимийн ахлах багш Н.Эрдэнэбаяр
    • Технологийн тэнхимийн ахлах багш Б.Сэлэнгэ
    • Эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын багш О.Баярхүү
  • Боловсролын яамны жуух бичиг
    • Эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын багш Б.Гэрэлтуяа
    • Сургалтын албаны ажилтан Н.Баттунгалаг

ДаТС-ийн захирлын нэрэмжит шагнал

  • Суурь шинжлэх ухааны тэнхимийн доктор У.Мөнхцэцэг
  • Ахлах сургуулийн физикийн багш З.Лхамхүү

ШУТИС-ийн шилдэг зөвлөх багшийн өргөмжлөл

  • Технологийн тэнхимийн ахлах багш Н.Эрдэнэбаяр нар тус тус шагнагдлаа.

Энэ өдөр нь зөвхөн эрдэм номын ариун үйлсэд зүтгэсэн багш, эрдэмтдийн гавьяаг үнэлэхээс гадна хойч үеийн боловсролын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь өргөмжлөн тэмдэглэсэн утга учиртай үйл явдал болж өндөрлөлөө.

Эрхэм багш нартаа эрүүл энх, аз жаргал, эрдмийн их үйлст улам их амжилт хүсье!

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/