Дэлхийн жишгээр сурч, сэтгэж бүтээцгээе.                                                         Бид бүтээгч инженерүүдийг бэлтгэж байна.
Дэлхийн жишгээр сурч, сэтгэж бүтээцгээе.                                                         Бид бүтээгч инженерүүдийг бэлтгэж байна.

“Тамхигүй орчны төлөө хамтдаа” сэдэвт хоёр сарын аян зохион байгуулах удирдамж

image_print

Зорилго:

Дам тамхидалтаас оюутан, сурагчдыг  хамгаалах урьдчилсан нөхцөлийг хангах, тамхины хэрэглээнээс үүдэлтэй хүний эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчинд учруулах сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх, тамхины хор уршгийн талаарх мэдлэг, эерэг хандлагыг төлөвшүүлж,  тамхины ишгүй  цэвэр, эрүүл орчин  бий болгох ажлыг зохион байгуулахад аяны зорилго оршино.

Зорилт:

  1. Оюутан залууст тамхины хэрэглээ, дам тамхидалтын улмаас хүний эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчинд учруулах сөрөг үр дагаврын талаар мэдлэг олгох
  2. Нэгэнт өртсөн хүмүүст өөрийгөө болон бусад хүмүүсийг хайрлах үзэл санаа төлөвшүүлэх
  3. Тамхи татахыг зөвшөөрсөн цэгийн зориулалтын саванд хог хаягдлыг хийж, хэвшүүлэх

Хамрагдах хүрээ:  ДаТС-ийн оюутан, сурагчид болон нийт хамт олон

Хугацаа: 2020 оны 10 сарын 12-ны өдрөөс 2020 оны 12 сарын 11-ний өдөр хүртэл

Зохион байгуулагч:
ШУТИС-ийн ДаТС Суурь Шинжлэх Ухааны Тэнхим