Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль нь бакалавр, магистр, докторын зэргийн сургалтыг 35 дахь жилдээ явуулж байгаа бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд төгсөгчдийн “Эрдмийн баяр”-ыг ёслол төгөлдөр зохион байгуулж төгсөгчдөд энгэрийн тэмдэг, дипломыг гардууллаа.
Энэ удаагийн төгсөлтөөр нийт 201 оюутан төгсөж байгаагаас 163 нь бакалаврын зэрэгтэй, 38 нь магистрын зэрэгтэй төгсөгч байна.
Хүнсний чанар аюулгүй байдал мэргэжлийн ангийн төгсөгч О.Хатанзул ШУТИС-ийн Шилдэг төгсөгч оюутнаар шалгарсан бөгөөд Программ хангамжийн ангийн төгсөгч Б.Санчирмаа, Д.Лхагвабат, Хүнсний чанар аюулгүй байдлын ангийн төгсөгч Х.Оюунгэрэл, Иргэний ба үйлдвэрлэлийн барилга инженерийн ангийн төгсөгч Н.Эрдэнэбаяр нар онцлох дипломтой төгссөн бол ДаТС-ийн урлагийн шилдэг оюутнаар Э.Энхмөнх, М.Билгүүн, спортын шилдэг оюутнаар Б.Нацагдорж, Э.Батбайгаль, Ц.Гэрэлхүү нар шалгарч шагнагдсан байна.
Нийт төгсөгчдөдөө ажлын өндөр амжилт хүсье.






