“Нэр томьёо: Орчуулга, хэрэглээ-III” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал боллоо.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ДаТС-ийн СШУТ-ийн хамт олноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал 2025.05.23-нд “Нэр томьёо: Орчуулга, хэрэглээ-III” сэдвийн хүрээнд боллоо. Энэ жил тус хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнг сүүлийн 10 гаруй жил удирдаж байгаа захирлууд болох академич Л.Болд, доктор (Sc.D), проф. Ж.Бат-Ирээдүй болон доктор (Ph.D), дэд. проф. О.Шинэбаяр нар ирсэн нь онцлог байлаа.
Тус хуралд ШУА-ийн ХЗХ-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, ЭШТА Н.Мөнхцэцэг (Ph.D), Монгол бичиг судлалын төвийн эрхлэгч Б.Золжаргал (Ph.D) тэргүүтэй эрдэмтэн судлаачдаас гадна, Монгол улсын Хэлний бодлогын Үндэсний зөвлөл, ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Ази судлалын салбар, ЭХИС-ийн ДЦС-ын салбар, Дархан дээд сургууль, АШУҮИС-ийн ДаАУС болон Дархан-Уул аймгийн Соёл, Урлаг, Аялал жуулчлал, Залуучуудын Газар зэрэг олон байгууллага оролцсон нь хурлын хамрах хүрээ улам өргөжиж байгааг харуулж байна.








































































