ЭХС-ийн 55 жилийн ойн нэрэмжит “Цахилгаан техникийн үндэс” хичээлэр зохиогдсон нээлттэй олимпиад 2015 оны 4-р сарын 25 ны өдөр ЭХС дээр амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Их дээд сургуулиудын 13 баг, 120 гаруй оюутан шалгарч цахилгаан хэлхээний онцлох бодлогуудаар оюун ухаанаа сорьж өрсөлдлөө. Манай сургуулиас А.Бум-Аюуш багштай П.Дэлгэрням /УУАТИ-II/, А.Ууганбаатар /УУАТИ-II/, У.Отгонбаяр /УУАТИ-II/, Б.Дарийхүү /АМБИ-II/, Х.Зоригтбаатар /УУАТИ-II/ нар амжилттай оролцож хувийн дүнгээр оюутнан Х.Зоригтбаатар III байр эзлэж диплом, мөнгөн шагнал, багаараа тусгай байрт шалгарч өргөмжлөл хүртлээ.
Олимпиадад амжилттай оролцсон оюутнууддаа сурлага хөдөлмөрийн улам их амжилт хүсье! Сургуулийн захиргаа, инженерчлэлийн салбар
]]>