2026-11-18
Цагаанчулуут-5, Дархан-Уул аймаг, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар Оюутны байрны бүртгэл

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ

“ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ҮЕИЙН БАГШЛАХУЙ, СУРАЛЦАХУЙ” СЭДЭВТ АРГА ЗҮЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн бага ангийн багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны арга зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, судалгаанд суурилсан багшлах арга зүйг хөгжүүлэх, хиймэл оюун ухааныг сургалтын үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хиймэл оюун ухааны үеийн багшлахуй, суралцахуй” сэдэвт арга зүйн хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн доктор багш нар Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн бага ангийн багш нарын 5 баг, сургалтын менежер, заах арга зүйн эрхлэгч зэрэг нийт 27 багшийг хамруулсан эрдэм шинжилгээ, судалгааны арга зүйн 5 цагийн сургалт, зөвлөгөө зохион байгуулав.
Сургалтаар судалгааны сэдэв сонгох, судалгааны асуудал, зорилго, зорилтыг тодорхойлох, судалгааны арга зүй боловсруулах, өгөгдөл цуглуулах, үр дүнд шинжилгээ хийх, эрдэм шинжилгээний илтгэл бичих зэрэг чиглэлээр мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлсэн юм.
Сургалт, зөвлөгөөний үргэлжлэл болгон багш нар сургалтын практикт тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, хиймэл оюун ухаан болон сургалтын шинэлэг арга, технологийг ашигласан туршилт, судалгааны ажлуудаа боловсруулж, хэлэлцүүлэгт танилцууллаа.
Нийт 15 багийн судалгааны ажлаас дараах 5 илтгэлийг шалгаруулав.

  1. “Ээлжит хичээлийг амжилттай зохион байгуулахад хиймэл оюуны шинэлэг заах арга зүйг туршин хэрэгжүүлж, үр дүнг тооцох нь”
  2. “Өгөгдөл, хиймэл оюун ухааныг ашиглан Plickers апп-аар суралцагчдыг үнэлэх нь”
  3. “Сурагчдын хобби, сонирхолд суурилан ярих чадварыг хөгжүүлэх боломж, үр дүн”
  4. “Бага ангийн сурагчдыг уншиж сургахад хиймэл оюуныг ашиглах нь”
  5. “Математикийн хичээлээр амжилттай сургахад хиймэл оюунаар багшлахуй, суралцахуйг зохион байгуулах туршилт судалгаа”
    Арга зүйн хэлэлцүүлгийн шүүгчээр доктор Б.Сувд-Эрдэнэ, доктор У.Мөнхцэцэг, доктор Д.Үүрийнтуяа, доктор, дэд профессор Я.Батцэцэг нар ажиллаж, багш нарын судалгааны ажлыг судалгааны үндэслэл, арга зүйн оновчтой байдал, шинэлэг санаа, туршилтын үр дүн болон сургалтын практикт хэрэгжүүлэх боломж, ач холбогдлын хүрээнд үнэлэн дүгнэж, цаашид судалгааны ажлаа боловсронгуй болгоход чиглэсэн мэргэжлийн санал, зөвлөмж өглөө.
    Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны чадавхыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, сургалт, арга зүйн зөвлөгөө болон хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлснийг өндрөөр үнэлж, 7 дугаар сургуулийн хамт олноос доктор багш нарт талархал илэрхийлж, батламж гардууллаа.
    Энэ үйл ажиллагаа нь их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш нарын судалгааны соёл, судалгаа хийх ур чадварыг хөгжүүлэх, сургалтын практикт тулгуурласан судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, хиймэл оюун ухааны эрин үеийн багшлахуй, суралцахуйн шинэлэг арга зүйг сургалтад нэвтрүүлэхэд чиглэсэн үр өгөөжтэй хамтын ажиллагааны нэгэн жишээ боллоо.
https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/