2026-11-20
Цагаанчулуут-5, Дархан-Уул аймаг, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар Оюутны байрны бүртгэл

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ

“ДИСКРЕТ МАТЕМАТИК” ХИЧЭЭЛЭЭР НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D.) У.Мөнхцэцэг 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Дискрет математик” хичээлийн хүрээнд “Эйлерийн, Гамильтоны граф, богино замын бодлого” сэдвээр нээлттэй хичээл зохион байгууллаа. Хичээлээр графын онолын үндсэн ойлголт, Эйлерийн болон Гамильтоны графын онцлог, богино зам олох алгоритмыг Кёнигсбергийн долоон гүүрний сонгодог бодлого болон бодит хэрэглээний жишээгээр тайлбарлан, онолын мэдлэгийг практиктай холбон хичээлийг удирдан явууллаа. Хичээлийн онцлог нь компьютерт суурилсан математикийн кабинетийг ашиглан, оюутнуудыг багаар ажиллуулж, хэрэглээний бодлого бодуулан, гаргасан шийдлийг нь тайлбарлуулах замаар суралцагч төвтэй сургалтын арга зүйг хэрэгжүүлсэн явдал байв.
Нээлттэй хичээлийн үр дүнд оюутнууд графын онолын мэдлэгээ хэрэглээний бодлого бодоход ашиглах, багаар хамтран ажиллах, гаргасан шийдлээ онолын үндэслэлтэйгээр тайлбарлах дадлага хийж, логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвараа хөгжүүлэх боломж бүрдлээ. Нээлттэй хичээлд ДаТС болон Дархан Политехник коллежийн багш нар оролцож, сургалтын арга зүй, хичээлийн зохион байгуулалт, оюутны идэвхтэй оролцоог дэмжих талаар харилцан туршлага солилцов. Энэ нь багш нарын арга зүйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалтын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд ач холбогдолтой байлаа. Суралцагч төвтэй сургалтын арга зүйг бүтээлчээр хэрэгжүүлж, мэргэжлийн туршлагаа хамт олонтойгоо хуваалцсан доктор У.Мөнхцэцэг багшдаа талархал илэрхийлж, багшлах болон эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!
СУУРЬ ШИНЖЛЭХ УХААНЫ ТЭНХИМ

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/