2024-12-27
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

ЗАРЛАЛ МЭДЭЭ онцлох мэдээ ЭШ Инновацын холбогдолтой мэдээлэл

ДЭЛХИЙН ЧАНАРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

2021.11.15

Дархан-Уул аймгийн СХЗХэлтэс нь Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан эрдэм шинжилгээ онол практикийн бага хурлыг хамтран зохион байгуулж, Дарханы чанарын менежментийн тогтолцооны чанарын дугуйлан, СХЗХ-ийн www.masm.gov.mn, Дархан Технологийн сургуулийн www.stda.edu.mn цахим хуудас, Дархан стандарт хэмжилзүйн хэлтэс, Дархан хот, Дархан –Уул аймаг зэрэг цахим хаягаар дамжуулан хүргэхээс гадна төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургууль, коллеж,  зэрэг нийт 20 ААНБайгууллагад албан бичгийн хамт удирдамжийг хүргүүлэн ажилласан.

          Үйл ажиллагааны хүрээнд “Байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) үйлчилгээг сайжруулах гарц, шийдэл “Чанар 4.0” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг  2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр 1100 цагт ШУТИС-ийн ДаТС-ийн 401 тоот танхимд зохион байгууллаа. Хурлын үйл ажиллагааг ШУТИС-ийн ДаТС-ийн Инженерчлэлийн салбар, Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК ивээн тэтгэж оролцлоо.

 ЭШОПБХурлын шүүгчээр Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ийн дарга Д.Жаргалсайхан, СХЗХ-ийн дарга Б.Цэвээндорж, Сэлэнгэ аймгийн СХЗХ-ийн дарга Д.Ган-Отгон, ШУТИС-ийн ДаТС эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Баясгалан болон чанарын менежер Ц.Булган нар ажиллалаа.

ЭШОПБХурлыг нээж Дархан Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, СХЗГ-ын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг нар баяр хүргэж танхим болон цахимаар мэндчилгээ дэвшүүллээ. 

 Хурлын үеэр ДСЦТС ХК, аймгийн Онцгой байдлын газар, НДХ, Орхон сумын ЗДТГ-ын удирдах ажилтнууд болон Дархан-Уул аймгийн ШУТИС-ДаТС, Дархан өргөө сургууль, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн эрдэмтэн багш нар судлаач, оюутнууд өөрсдийн бүтээл судалгааны ажлаар нийт 30 гаруй илтгэл ирүүлж, 2-р шатанд шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүлэв.  

Эрдэм шинжилгээний хурлын зочин илтгэлээр Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ийн дарга Д.Жаргалсайхан  “Нутгийн захиргааны байгууллагын хяналт шинжилгээний чиг үүргийн хэрэгжилтэд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурал нь хамрах хүрээ ихтэй болж өнгөрлөө. Илтгэл илтгэсэн судлаачдын төрөлд нийт 10  илтгэлээс:

I-р байранд ШУТИС-ДаТС-ийн багш Н.Оргилсайхан, Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дэлгэрбат, Д.Ариунболд нарын “Хөрсгүй тариалалтын арга техникийг газар тариалангийн салбарт нэвтрүүлэх нь” сэдэвт илтгэл;

II-р байранд ДаТС-ийн ИС-ийн ахлах багш С.Саруулболдын “Сургалтад ашиглаж буй лабораторийн ажлын өнөөгийн байдал” сэдэвт илтгэл;

III-р байранд ДаТС-ийн ЭХМТС-ийн ахлах багш Д.Сарантуяагийн “Green school” төслийн менежментийн асуудалд сэдэвт илтгэл;

Оюутнуудын ангилалд:

I-р байранд ШУТИС-ДаТС-ийн Санхүү удирдлагын магистр оюутан Б.Энхжаргал, Л.Отгонбаяр, Т.Нямдэлгэр “Эргэх зуухаар шохой үйлдвэрлэхэд гарах дулааныг ашиглах боломж” сэдэвт илтгэл;

II-р байранд ШУТИС-ДаТС-ийн Санхүү удирдлагын магистр оюутан Ц.Мөнгөннавч, Т.Энхмаа “Дархан-Уул аймгийн төрийн өмчит сургуулийн инноваци ба бизнесс эрхлэх боломжийн судалгаа сэдэвт илтгэл

III-р байранд ШУТИС-ДаТС-ийн Т.Энхжин, Г.Номин-Эрдэнэ, “Финтект суурилсан үйлчилгээний судалгаа” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.

Нийт судалгааны ажлаа танилцуулсан судлаач болон бакалавр, магистрын оюутнууд, хамтран ажилласан  Дархан-Уул аймгийн СХЗХэлтэс, ШУТИС, ДаТС, ДСЦТС ХХК-ын хамт олон та бүхэндээ цаашдынх нь сургалт, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

   Тус хэлтэс нь Дэлхийн чанарын өдрийг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг Чанарын Менежер-2021” шалгаруулалтыг явуулахаар цахимаар нийт 12, албан бичгээр 10 гаруй ААНБайгуулагад албан тоот,  удирдамжийн хамт хүргүүлэв. Ирсэн ААНБайгууллагуудын материалуудаас энэ жилийн “Шилдэг Чанарын Менежер-2021”-ийг  шалгаруулахад аймгийн “Нийгмийн даатгалын хэлтэс”-ийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга Д.Сэлэнгэ  шалгарлаа.

Д.Сэлэнгэ нь төрийн байгууллагад чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэн, удирдлага хяналтын үр ашигтай оновчтой зохион байгуулах, байгууллагын чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, ил тод нээлттэй байдлыг ханган ажиллаж байгаа амжилтаараа бусад ААНБайгууллагуудаас шалгарч “Шилдэг Чанарын Менежер-2021” цом, өргөмжлөлөөр шагнуулж, хэлтсийн “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичиж алдаршууллаа.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр менежментийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байгууллагууд болох аймгийн ОБГ, ДСЦТС ХК, Нийгмийн даатгалын хэлтэс, Энх уламжлал эмнэлэг, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК, “Үйзэн-Гүн”компани, Улаанбаатар гурил ХХК-ийн төлөөллүүд үзэсгэлэн гаргаж, үйл ажиллагаа сурталчлан, менежментийн тогтолцоо хэрхэн нэвтрүүлсэн талаарх арга туршлагаасаа бусдадаа хуваалцлаа.

ОПБХуралд оролцогчид Чанарын менежментийн тогтолцооны талаар чөлөөт ярилцлага өрнүүлж, судлаач багш, ажилтан, оюутнуудад судалгааны ажилд нь зөвлөгөө өгсөн үр дүнтэй хурал болж өнгөрлөө. Нийт оролцсон 30 илтгэлээс шилдэг 10 итгэлийг товхимол болгон хэвлэж амжилт гаргасан албан хаагч, багш, оюутнуудад дурсгал болгон гардуулж өгөн Стандарт хэмжил зүйн газрын хэлтсийн дарга Б.Цэвээндорж хаалтын үг хэлэн 2021-2022 онд зохион байгуулах хурлын товыг зарлалаа.

Инженерчлэлийн салбар

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/