2024-05-15
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

ЗАРЛАЛ

Монгол Хятадын тусгай тэтгэлэгт хөтөлбөрийн дагуу БНХАУ-ын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцуулна

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх тухай санамж бичгийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилээс бакалавр (20 – Мэргэжлийн чиглэл харгалзахгүй), магистр (140), доктор (40)-ын сургалтад нийт 200 оюутныг дараах мэргэжлийн чиглэлээр БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Үүнд: Боловсрол судлал, урлагийн ухаан, геологи, барилга, барилга байгууламж, уул уурхай, газрын тос ба байгалийн хий, мал эмнэлэг зүй, мал аж ахуй, газар тариалан

Нэг. Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдэд тавигдах шаардлага

1/ Бакалавр:

Дор дурдсан шаардлага хангасан 25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх:

– Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа

– БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэл ангид 80 (A, B) ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа

– БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэл ангид 1 хичээлийн жилээс илүү хугацаагаар амжилттай суралцаж төгссөн, хятад хэлний түвшин тогтоох шинэ HSK шалгалтад 3 ба түүнээс дээш зэрэг авсан

– БНХАУ-ын их, дээд сургуулийн бакалаврын 1 дүгээр дамжаанд 80 (A, B) ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа

2/ Магистр, доктор:

– Магистрант: бакалавр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан, 35 хүртэлх насны

– Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан, 40 хүртэлх насны

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт өмнө нь аль нэг шатны сургалтад хамрагдсан бол тус тэтгэлгийг дахин олгохгүй болно.

Хоёр. Бүртгэл

1/ Бакалавр:

Монгол Улсад суралцагчид өөрийн суралцаж буй сургуулийн сургалтын албанд дараах баримт бичгийг бүрдүүлэн 2015 оны 5 дугаар сарын 8-ны дотор бүртгүүлнэ.

Үүнд: Оюутан тус бүрийн

– голч дүнгийн хуулбар

– бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар

– иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

– шалгалтын хураамж 10000 төгрөг.

Сургалтын албаны асуудлыг хариуцсан ажилтан бүртгүүлсэн оюутны баримт бичгийг сургуулийн захирлын албан бичгээр 2015 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 1 давхрын 102 дугаар өрөөнд ирүүлнэ.

БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа болон хятад хэлний бэлтгэл ангид 1 хичээлийн жилээс илүү хугацаагаар суралцсан, 1 дүгээр дамжаанд суралцаж байгаа иргэд дараах бичиг баримтыг монгол хэл дээр бүрдүүлэн 2015 оны 5 дугаар сарын 9, 10-ны өдрийн 10.00-17.00 цагуудад Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 1 давхрын 102 дугаар өрөөнд өөрийн биеэр (эсвэл эцэг, эх, асран хамгаалагч иргэн) ирж бүртгүүлнэ:

1. Иргэний үнэмлэх, нотариатаар баталгаажуулсан хуулбар

2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбар

3. БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэл ангид эсвэл бакалаврын 1 дүгээр дамжаанд суралцаж байгаа бол сурлагын дүнгийн тодорхойлолт, тодорхойлолтын хуулбарыг баталгаат орчуулгын хамт

4. БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэл ангийг төгссөн бол гэрчилгээ болон дүнгийн тодорхойлолт, эдгээрийн хуулбарыг баталгаат орчуулгын хамт

5. Хятад хэлний түвшин тогтоох шинэ HSK шалгалтын гэрчилгээний эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбар;

6. Шалгалтын хураамж 10000 төгрөг.

2/ Магистр, доктор:

Магистр, докторын сургалтад хамрагдахыг хүсэгч нь дараах бичиг баримтыг монгол хэл дээр бүрдүүлэн 2015 оны 5 дугаар сарын 9, 10-ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 1 давхарын 102 дугаар өрөөнд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ:

1. Анкет /татаж авах (27.62 KB)/

2. Иргэний үнэмлэх, нотариатаар баталгаажуулсан хуулбар

3. Хамгийн сүүлд ажиллаж буй байгууллагын ажил, зан байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт

4. Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар

5. Англи болон хятад хэлний чадварыг харуулсан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалт өгсөн бол хуулбарыг хавсаргах /2013 оны 4 сараас хойш өгсөн байх/

6. БНХАУ-д бакалаврын боловсрол эзэмшсэн бол ямар зардлаар суралцаж төгссөн тухай сургуулийн албан ёсны тодорхойлолт

7. Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (500-аас цөөнгүй үгтэй)

8. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (урлагийн чиглэлээр суралцах бол өөрийн 2 бүтээлийг CD, VCD-нд буулган хавсаргана)

9. Шалгалтын хураамж 15000 төгрөг.

Гурав. Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтыг БСШУЯ болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас томилсон хамтарсан ажлын хэсэг зохион байгуулах бөгөөд шудрага, ил тод зарчмыг баримтлан ажиллах болно.

1/ Бакалавр:

Бакалаврын сургалтанд бүртгүүлсэн иргэдээс математик, англи хэл болон хятад хэлний шалгалтыг тестийн хэлбэрээр авна. Шалгалтыг 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимуудад зохион байгуулна. Иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй.

Бичгийн шалгалтын дүн болон ярилцлагад орох иргэдийн нэрс, ярилцлагын байр, цагийн хуваарийг 2015 оны 5 дугаар сарын 13-ний өдрийн 17.00 цагт БСШУЯ-ны цахим хуудасны “гадаадад суралцах” цэсэнд байршуулна.

Ярилцлагыг 2015 оны 5 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд хамтарсан ажлын хэсэг зохион байгуулна.

Ярилцлагад ирэхдээ Монгол Улсын их, дээд сургууль, коллежид суралцагч иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суралцаж буй хугацааныхаа сурлагын болон голч дүнгийн тодорхойлолт, харин БНХАУ-д суралцагч бүртгүүлэхдээ бүрдүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авч ирэх шаардлагатай.

Ярилцлагад тэнцсэн иргэдийн нэрсийг 2015 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 17.00 цагт БСШУЯ-ны цахим хуудасны нүүр хуудсан дахь “гадаадад суралцах” цэсэнд байршуулна.

2/ Магистр, доктор:

Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэдийн бичиг баримтад үнэлэлт, дүгнэлт өгөх хэлбэрээр сонгон шалгаруулж, ярилцлагад орох иргэдийн нэрс, ярилцлагын цагийн хуваарийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 17.00 цагт БСШУЯ-ны цахим хуудасны гадаадад суралцах цэсэнд байршуулна.

Ярилцлагыг 2015 оны 5 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулна.

Ярилцлагад ирэхдээ бүртгүүлэхдээ бүрдүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авч ирэх шаардлагатай. Ярилцлагад тэнцсэн иргэдийн нэрсийг 2015 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 17.00 цагт БСШУЯ-ны цахим хуудасны “гадаадад суралцах” цэсэнд байршуулна.

Сонгон шалгаруулалтын дүнтэй холбоотой асуудлаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам ямар нэгэн тайлбар хийхгүй болно.

Дөрөв. Тэтгэлэгт нэр дэвшүүлэх ба суралцуулах

Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн бичиг баримтыг бүрдүүлэх ажлыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам зохион байгуулж, БСШУЯ-наас БНХАУ-ын их, дээд сургууль, коллежид суралцуулахаар тэтгэлэгт нэр дэвшүүлнэ.

Тухайн нэр дэвшигчийг хүлээн авч суралцуулах эцсийн шийдвэрийг БНХАУ-ын Боловсролын яам, хүлээн авах сургууль хамтран гаргана. Суралцах урилга хүлээн авсан оюутан нь хятадын талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэлд суралцсаны дараа шалгалт өгнө. Энэ шалгалтад тэнцсэн иргэд үргэлжлүүлэн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр үндсэн сургалтад хамрагдана.

Суралцагч замын зардлаа хариуцах бөгөөд БНХАУ-ын Засгийн газраас сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг санхүүжүүлнэ.

Шалгалтын хураамж нь сонгон шалгаруулалтын нийт үйл ажиллагаанд зарцуулагдах бөгөөд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ шалгалтын хураамжийн асуудалд хамааралгүй болно.

Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл, санал, хүсэлтийг БСШУЯ-ны 18001209, БНХАУ-ын ЭСЯ-ны 320955 утсаар авна.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

]]>

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/