Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр буюу 11 сарын 17-ыг тохиолдуулан Оюутны Нийгэмлэгээс зарласан “Оюутан багш” өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээ нь ДаТС-ийн 1-4 курсийн оюутнууд хамрагдсан ба тухайн өдөр багш нарын хичээлийг оюутнууд заахаас гадна хичээлийн цаг дээр эхний 20 минутад оюутанд тулгамдаж буй асуудлуудыг хөндөн хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ.
Өдөрлөгт идэвхтэй оролцсон ДаТС-ийн багш нар, оюутан залуусдаа баярлалаа.
Эрдэм номын цагаан буян арвижин дэлгэрэх болтугай.