2024-10-10
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЕТАЛЛУРГИ, МЕТАЛЛЫН ТЕХНОЛОГИ /МЭРГЭЖИЛ/

Мэргэжлийн танилцуулга

Суралцагч оюутнууд суурь шинжлэх ухааны болон мэргэжлийн хичээлүүдийг үзэж металлургийн үндсэн онцлогууд, металлургийн физик, химийн процесс, металлын ангилал, дотоод бүтэц, металл ба хайлшийн шинж чанap, төлөв байдлын диаграмм, металлын зэврэлт, түүнээс хамгаалах арга, илчийн боловсруулалтын үндэс болон технологи, туршилт судалгааны аргачлал, металлыг хайлуулан гулуузлах, цутгах, ширээх, даралтаар болон механикаар боловсруулах технологийн үндэс, техникийн шинэ материал, тэдгээрийн шинж чанар, үйлдвэрлэлийн технологийн сонголт, зураг төсөл боловсруулах ажлын төлөвлөлт, зохион байгуулалт, металлын чанарын хяналтын онцлогууд, материалыг эвдэхгүй шалгах физик зарчим, сорилын гол аргууд зэрэг зохих түвшний мэдлэг эзэмшинэ.

 

 

Сургалт явуулах хэлбэр

Бакалавр: Өдөр /3.5-4 жил/

Магистр:  Өдөр /1.5-2 жил/

 Эзэмших мэдлэг, ур чадвар хандлага

  • Металлыг гарган авах, түүний химийн найрлага, бүтэц, шинж чанар, зориулалт, ашиглалтын нөхцлийг тодорхойлох,
  • Металл судлал, металлын хими, механик, технологи, илчийн боловсруулалтын аргуудыг бүрэн эзэмшиж, хэрэгцээт шинж чанартай бүтээгдэхүүн гарган авах
  • Металлургийн үйлдвэрийн металл хайлуулах, даралтаар боловсруулах, цутгах, ширээлт, механик боловсруулалтын технологи боловсруулах,
  • Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүхий эдийн онцлог шинж чанар зэргийг нарийн тогтоох, оновчтойг сонголт хийх арга техникийг эзэмших
  • Металл эдлэхүүний ажиллах орчинд тохируулан зэврэлтээс хамгаалах янз бүрийн аргуудыг хэрэглэх
  • Электрохимийн аргаар металл бүрхүүл суулгах, композит болон керамик материалуудыг боловсруулах
  • Орчин үеийн дэвшилтэт техник, технологийг ашиглах, зохион бүтээлтийн баримт бичгийг стандартын дагуу боловсруулж бүрдүүлэх
  • Металл бүтээгдэхүүнд дотоод бүтэц, механик, хими, радиографын иж бүрэн шинжилгээ хийх, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх
  • Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, бизнесийн орчинд хөрвөх, өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх, багаар ажиллах, хариуцлага, ёс зүйтэй байх зэрэг ур чадварыг эзэмших болно.

 Ажлын байрны чиглэл, албан тушаал

  • Монголын томоохон үйлдвэрүүдэд /Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэрийн Засвар- механикийн завод, Эрдэнэт металл ХХК, Оюутолгой, МАК, Энержи ресурс, Дулааны цахилгаан станцууд, Төмөр зам, МИАТ, Бэрэн гэх мэт/ ерөнхий болон технологич инженер, мастер, металл судлаач инженер
  • Хувийн компани, жижиг, дунд үйлдвэр удирдан ажиллах, инженер техникийн ажилтан
  • Их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, эрдэм шинжилгээний байгууллагад багш, судлаач

 Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, ирээдүйн чиг хандлага

 “Дархан-Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт байгуулах” төсөл хэрэгжиж жилд 500 мян.тн шууд ангижруулсан төмөр, 350 мян.тн ган гарган дотооддоо үйлдвэрлэсэн ган, цувимал бүтээгдэхүүнээр өөрийгөө бүрэн хангаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болно. Энд 800 ажлын байрыг шинээр бий болгоно.

“Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр”-ийн төсөл хэрэгжиж жилд 257 мянган тонн катодын зэс, 5880 тн алт үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Тухайн үйлдвэрийг дагалдан туслах үйлдвэрүүд, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг, дунд үйлдвэрлэл хөгжинө. Энд 580 ажлын байрыг шинээр бий болгоно.

 Багшлах боловсон хүчин

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч хамт олны хувьд олон жилийн туршлагатай, багаар ажиллах чадвар, эрдмийн потенциал өндөртэй хамт олон болж төлөвшиж чадсан. Бакалавр, магистрын сургалт эрхлэх нийтлэг журмын шаардлагыг бүрэн хангаж 4 доктор /1 профессор, 2 дэд профессор/, 3 ахлах багш /магистр/, 2 багш /магистр/, 2 сургалтын мастер гэсэн нийт 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/