2026-02-07
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

Менежмент /мэргэжил/

Мэргэжлийн танилцуулга

Менежмент хөтөлбөрийн зорилго нь салбар, байгууллагын хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлох, бизнесийн үйл ажиллагааг удирдах, төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянах чиг үүргүүдийг хэрэгжүүлэх шинжлэх ухааны цогц мэдлэгтэй, судалгаа шинжилгээ хийх, оновчтой шийдвэр гаргах, бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, нийгмийн хариуцлагатай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

 

Сургалт явуулах хэлбэр

Бакалавр: Өдөр /3.5-4 жил/

Магистр:  Өдөр /1.5-2 жил/

 

Эзэмших мэдлэг, ур чадвар хандлага

  • Шинжлэх ухаан, технологи, инновацийг хэрэгжүүлэх салбар, байгууллагын хөгжлийг шинэ түвшинд хүргэхүйц бизнес болон менежментийн орчин үеийн онол, арга зүй, технологийг эзэмших
  • Монгол улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарын бодлогыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах, ажилтнуудад зориулж сургалт зохион байгуулах чадвартай болох
  • Хэрэглэгчдэд зөвлөх үйлчилгээг үзүүлэх инженерийн бүтээлч сэтгэлгээтэй удирдлагын арга барил, бизнесийн харилцааны ур чадварыг эзэмшсэн байх
  • Эрчим хүчний үйлдвэрлэлийн зүй зохистой үйл ажиллагааг төлөвлөх, зохицуулах чадварыг эзэмших
  • Инженерийн бичиг баримтуудыг өндөр чанартай боловсруулах, эдгээрийг техникийн болон техникийн бус мэргэжлийн хүмүүстуялдаа холбоотойгоор, тодорхой ойлгомжтойгоор танилцуулах чадвартай байх.
  • Инженерийн мэргэжлийн хичээлийн хүрээнд шинэ мэдлэг олж авахтай холбоотой судалгаа, эрэл хайгуулын ажлыг үнэлэх болон таньж мэдэх, түүнчлэн үүнийг нийгэм, соёл, байгаль орчин ба хуулийн орчин нөхцөлийг таньж мэдэх.
  • Инженерийн багаар ажиллахад бие даасан, санаачилгатай, шийдвэр гаргах хувь нэмрээ оруулж чадахуйц дадалтай болсон байх
  • Нийгмийн болон инженерийн мэргэжлийг орчин үеийн менежментийн мэдлэгтэй хослуулан судалж, хэрэгжүүлэх дадалтай болох
  • Байгаль орчны болон соёлын бодитой аюул, хохирол хор хөнөөлтэй асуудлыг шийдэх зэрэг нийгэмд инженерийн гүйцэтгэх үүрэгтэй холбоотой хариуцлага, ёс зүй, мэргэжлийн хандлага харуулж чаддаг байх.

 Ажлын байрны чиглэл, албан тушаал

Энэ хөтөлбөрөөр төгссөнөөр:

  • Эрчим хүчний салбарын борлуулалтын менежер,эдийн засагч, судалгаа-хөгжлийн менежер, бодлогын менежер,
  • Эрчим хүчний аюулгүй ажиллагааны мэргэжилтэн, хяналт шинжилгээний мэргэжилтэн, хүний нөөцийн албаны мэргэжилтэн,
  • Үйлдвэрийн санхүүгийн шинжээч, стратеги төлөвлөлтийн албаны менежер, төлбөр тооцооны мэргэжилтэн, материалын нөөц хангалт, төлөвлөлтийн менежер,
  • Санхүү хөрөнгө оруулалтын мэргэжилтэн, зах зээл судлалын менежер, зардал, өртөг хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцооллын мэргэжилтэн,
  • Эрчим хүчний бие даасан судалгааны төвүүдэд эрдэм шинжилгээний ажилтан, судлаач зэрэг албан тушаалуудад ажиллах боломжтой юм.

 Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, ирээдүйн чиг хандлага

Даяарчлагдаж буй нийгэмд хүмүүсийн амьдралын салшгүй нэг хэсэг болсон эрчим хүчний хэрэглээ маш хурдацтай өсөж байгаа тул эрчим хүчний менежмент, маркетингийн мэргэжил нь ирээдүйд эрэлттэй мэргэжлийн тоонд орох нь зайлшгүй юм.

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/