“ХЭСЭГЧИЛСЭН ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН УДИРДАХ ГАЗАР” ОНӨААТҮГ -тай хамтран ажиллах санамж бичигт ШУТИС-ДАРХАН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ гарын үсэг зурлаа.
Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд :
1. Монгол улсын эрчим хүчний салбарын хүний нөөцийн чадавхыг сайжруулах, сургалтын чанарыг олон улсын түвшинд нийцүүлэх зорилгоор бакалавр, магистр, докторын сургалтын чанар, суралцагчдын идэвхийг дээшлүүлэх, түүний материаллаг баазыг бэхжүүлэх, үйлдвэрлэлийн дадлагын чанар, үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр санаачлага гарган хамтран ажиллах.
2. Үйлдвэрлэл дээр ажиллаж буй инженер техникийн ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сургалтын бүхий л арга технологийг (танхим, цахим, цагийн, эчнээ г.м) ашиглан мэргэжил дээшлүүлэх болон ахисан түвшний сургалтыг зохион байгуулах.
3. Инженер техникийн ажилтан, багш, судлаач нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа, төсөл, гэрээт ажилд оролцох, хамтарсан хурал, хэлэлцүүлэг, өдөрлөг зохион байгуулах.
4. Эрчим хүчний дэвшилтэт технологиудыг эрчим хүчний салбарт нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах ажлыг дэмжин ажиллах.
5. Тус сургуулиас бэлтгэн гаргаж буй мэргэжлүүдийг олон нийтэд сурталчлах, хөтөлбөрийн сайжруулалтын санал зөвлөмж өгөх ажлыг хамтран зохион байгуулах.
6. “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын харьяа Сэлбэ, Дамбадаржаа дулааны станцд тухайн сургуулийн оюутныг дагалдангаар суралцуулах, III-IV курсын оюутантай гэрээ байгуулж ажиллуулах.
7. 63 МВт Дамбадаржаа дулааны станц дээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, хангах чиглэлээр хамтран ажиллах.
зэрэг чиглэлээр хойшид хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
“ХЭСЭГЧИЛСЭН ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН УДИРДАХ ГАЗАР” ОНӨААТҮГ-ыг төлөөлж Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Дарханбаяр, Сэлбэ дулааны станцын дарга Ч.Дарханбаатар нар ирж санамж бичигт гарын үсэг зурлаа.
2025.12.03




