“Дархан Боловсрол экспо 2022” өдөрлөгийн эхний өдрийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.
“Дархан Боловсрол Экспо-2022” өдөрлөгийн 2 дахь буюу сүүлийн өдрийн арга хэмжээ амжилттай явагдаж байна. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа.
ДУА-ийн #ИДМСК_ын “БҮТЭЭЛЧ ОЮУТАН-2022” УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.Дархан-Уул аймгийн Их, Дээд, Мэргэжлийн сургуулиудын оюутнуудын шинэлэг, бүтээлч санал санаачилгыг дэмжин дэлгэрүүлэх, сургалтыг судалгаа, үйлдвэрлэлтэй холбон, инновацийг бий болгох, хөгжүүлэх, мэргэжлээ сурталчлах, сургалтын орчинд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих зорилгын дор “БҮТЭЭЛЧ ОЮУТАН-2022” уралдаан 2022.04.29-30-ны Дархан Боловсрол Экспоны өдрүүдэд зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.
Уралдаанд мэргэжлийн ур чадвар, судалгааны ажлын үр дүнг харуулсан нийт 29 бүтээл оролцож, Голомт банкны ахлах мэргэжилтэн Н.Хулансүрэн, Энсада Трактрон ХХК-ны менежер Б.Оюунтуяа, Дархан-Уул аймгийн ХХҮГ-ын мэргэжилтэн Ц.Нармандах, ГБХЗХГ-ын зорилтод бүлгийн залуучууд, сургалт хариуцсан мэргэжилтэн П.Алтанзул, Болд Төмөр Ерөө Гол ХХК-ны механик инженер Б.Золзаяа нарын салбар бүрээс оролцсон хөндлөнгийн шүүгч нарын дүгнэлтээр байр эзлүүлснээс:
Их, дээд сургуулиудын оюутны “Инновацийн бүтээгдэхүүн”-ийн төрөлд
I байр: ШУТИС-ийн ДаТС-ийн Дулааны цахилгаан станц мэргэжлийн 2-р курсын оюутан Б.Гантулга, Т.Даваадорж, удирдагч багш Л.Оюунчимэг нарын “Хаягдал цаасан шахмал түлш” бүтээл,
II байр: ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургуулийн оюутан Б.Насанжаргал, удирдагч багш Б.Энхтуяа нарын “Ахуйн органик хаягдал ашиглан компост бордоог бэлтгэх технологи” бүтээл,
Политехник коллежийн оюутны “Мэргэжлийн ур чадвар харуулсан бүтээгдэхүүн”-ийн төрөлд
I байр: Дархан өргөө Политехник коллежийн оюутан Б.Дүүрэнбаяр, удирдагч багш Х.Мейремгүл нарын “Аяны угсардаг тулга” бүтээл
II байр: Уул уурхай, эрчим хүчний Политехник коллежийн оюутан Ч.Хатанбаатар Н.Мөнхтөгөлдөр С.Хишигдэмбэрэл М.Разяа, удирдагч багш Г.Равжаа нарын “Гэрлэн дохионы уулзвар” бүтээлүүд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.