ШУТИС-ИЙН ЭРДМИЙН XXI ЧУУЛГАНы хүрээнд 2022.04.29-ний өдөр ШУТИС дээр зохион байгуулагдсан “ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ БҮТЭЭЕ” сэдэвт оюутны инновацын бүтээлийн уралдаанд нийт 40 бүтээлээр 110 гаруй оюутан 23 багш удирдан оролцсон бөгөөд Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулиас 3 бүтээл оролцсоноос
БАЙГАЛИЙН УХААН, ЭКОЛОГИЙН салбарт ЭХМТС-ын багш Л.Оюунчимэг, Н.Мөнхзул нарын удирдсан ДЦС-ын III курсийн оюутанТ. Даваадорж, Б.Гантулга нарын “Хаягдал цаасаар хийсэн түлш” ТЭРГҮҮН БАЙР
ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН салбарт ЭХМТС-ын багш Б.Лхагвын удирдсан ЦСА-ын IV курсийн оюутан М.Төгөлдөр, Б.Бат-Эрдэнэ, Т.Билгүүн нарын“Замын хөдөлгөөний гэрлэн дохиог сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр хангаж, удирдах төхөөрөмж” III БАЙР эзлэн амжилттай оролцож, МУ-ын их, дээд сургуулиудын дунд сургууль, хамт олныхоо нэрийг дуурсгасан зохион бүтээгч оюутан залуус, удирдсан судлаач-багш нарынхаа цаашдын сургалт, судалгааны ажилд өндрөөс өндөр амжилт хүсье!
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА