2024-05-20
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

ЗАРЛАЛ МЭДЭЭ онцлох мэдээ

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо

ШУТИС-ийн Дархан -Уул аймаг дахь Технологийн сургуулийн 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа боллоо.

       

    

Нээлтийн үйл ажиллагаа сургуулийн өмнөх талбайд туг залах ёслолоор эхлэж сургуулийн захирал Ц.Батбаатар шинээр элсэн суралцаж байгаа болон нийт оюутан, сурагчидад баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсээд, ДаТС-ийн эрдмийн хамт олны өнгөрсөн хичээлийн жилд хийж гүйцэтгэсэн ололт амжилтууд, мөн шинэ хичээлийн жилд хийх томоохон ажлуудыг танилцууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга П.Баярсайхан (ДаТС-ийн төгсөчдийн холбооны тэргүүн) ,  Дархан Төмөрлөгийн үйлдвэр геологи уул уурхайн хэлтсийн дарга, Дархан сумын иргэдийн хурлын төлөөлөгч Г. Хишигбаяр нар оюутан залууст мэндчилгээ дэвшүүлэн сурлагын амжилт хүсч мэндчилгээ дэвшүүллээ.

2022-2023 оны хичээлийн жилд техникийн ухааны докторын (Ph.D) зэрэг амжилттай хамгаалсан тус сургуулийн Технологийн салбарын багш Н.Одонтуяа, Б.Басбиш нар нийт оюутнуудадаа баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.

            Нээлтийн үйл ажиллагааны үеэр Чингис Хааны хөргийг залах МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж, Чингис хааны хөргийг Эрдмийн зөвлөлийн танхимд ёслол төгөлдөр заллаа.

            ДаТС-д 2022-2023 оны хичээлийн жилд элссэн шилдэг элсэгчдийн төлөөлөл болох  Уул уурхайн ашиглалтын ангид шинээр элсэгч Б.Батмөнхөд “ШУТИС-ийн шилдэг элсэгч”-ийн батламж гардуулсан юм.

            Нээлтийн үеэр ДаТС-ийн Оюутны зөвлөл шинээр элсэгч оюутнуудад “Оюутны тангараг” өргүүлэх, оюутны урлагийн тоглолт зэргийг зохион байгуулсан бол ШУТИС-ийн ДаТС-ийн харъяа ЕБАС-ийн сурагчид хичээлийн шинэ жилийн анхны хонхыг цохисноор үйл ажиллагаа өндөрлөлөө.

Нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулан ажилласан Эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын хамт олонд талархал илэрхийлье.

Сургуулийн захиргаа

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/