Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих төслийн уралдаан зарлаж байна. Журам болон тэтгэлгийн маягттай /eng, mn/ танилцана уу.
Төслийн чиглэл:- Дээд боловсролын сургалтын үйл ажиллагаанд тэргүүн туршлага нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх
- Гадаадын ижил төстэй дээд боловсролын сургалтын байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлэх, бенчмаркинг хийх
- Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны чадавхыг бэхжүүлэх, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх
- Санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болгох
- Сургалтын шинэ хөтөлбөр, дадлагын ажлын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх
- Сургуулийн үйл ажиллагааны үр дүн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
- Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх
- Дэлхийн тэргүүлэх их сургуультай хамтарсан судалгаа, сургалтын үйл ажиллагааг хөгжүүлэх
Тэтгэлгийн хэмжээ: 100. 0 /нэг зуун/ сая төгрөг хүртэл (Үүнд, Дэлхийн тэргүүлэх их сургуультай хамтарсан судалгаа, сургалтын үйл ажиллагааг хөгжүүлэхэд хамаарах төслийн санхүүжилт уян хатан байж болно)
Төслийн өргөдөл гаргах дээд боловсролын сургалтын байгууллагууд нь Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 5.8 –д заасан шаардлагыг хангасан байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, төслийн www.meds.gov.mn, www.herp.mn вэб хуудсанд тавигдсан маягтын дагуу материалыг бүрдүүлж, битүүмжлэн, Засгийн газрын III байр, БСШУЯ-ны 507 тоот өрөөнд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15:00 цаг хүртэл ирүүлнэ үү.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Эх сурвалж: http://www.meds.gov.mn/HERP92
]]>