2026-09-29
Цагаанчулуут-5, Дархан-Уул аймаг, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар Оюутны байрны бүртгэл

Online registration Links OCCUPATIONS

Uncategorized МЭДЭЭ

ШУТИС, ДаТС-ийн 35 жилийн ойн баярын хурал болж өнгөрлөө.

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль үүсгэн байгуулагдсаны түүхт 35 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал 2026 оны 09-р сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Залуучууд театрт ёслол төгөлдөр болж, үе үеийн удирдлага, эрдэмтэн багш, ажилтан, ажилчид, ахмад үеийн төлөөлөл, төгсөгчид, оюутан залуус нэгэн дор хуран цуглалаа.

Баярын хуралд ШУТИС-ийн Ректор асан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш академич профессор Ч.Авдай мэндчилгээ илгээсэн бөгөөд ШУТИС-ийн ректор док.проф Т.Намнан болон бүрэлдэхүүн сургуулиудын захирлууд хүрэлцэн ирж, сургуулийн хамт олон, үе үеийн төгсөгчдөд түүхт ойн баярын мэндчилгээ дэвшүүлэн, 35 жилийн хөгжил, ололт амжилтыг хамтдаа тэмдэглэж тэртээ 1991 онд сургуулийн тулгын чулууг тавилцаж, анхны түүхийг бүтээлцсэн “анхдагч долоо”-гийн төлөөлөл док.проф П.Эрдэнэбат, док.проф Б.Батгэрэл, Д.Энхцэцэг багш нар ойн баярт хүрэлцэн ирсэн нь үе үеийнхний залгамж холбоог илэрхийлсэн хүндэтгэлтэй мөч байлаа.

Тус арга хэмжээний үеэр “анхдагч долоо”-гийн төлөөлөл док.проф П.Эрдэнэбат, док.проф Б.Батгэрэл, Д.Энхцэцэг, сургуулийн захирлаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөгжил, төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан док.проф С.Цэвэл, док.проф Я.Зэнээмэдэр, сургуулийн анхны багш нарын төлөөлөл док.проф Х.Алтангэрэл, док.проф Ж.Амгалан нарт сургуулийн захиргаанаас хүндэтгэл үзүүлж, тэдний хөдөлмөр бүтээл, сургуулийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг алдаршуулахын зэрэгцээ ДаТС-ийн захирлаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, сургуулийн хөгжил, төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан док.проф С.Цэвэл, Суурь шинжлэх ухааны тэнхимийн ахмад багш док Г.Цэндмаа нар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, залуу наснаасаа өнөөг хүртэл эрдэм шинжилгээ, судалгааны ажилд мэдлэг, оюун, хөдөлмөрөө зориулж ирсэн профессор док.дэд проф Д.Оюунбилэг, оюутны ширээнээс багшийн хөдөлмөрийн гараагаа эхэлж, 30 гаруй жилийн турш инженер мэргэжилтэн бэлтгэх үйлсэд тасралтгүй ажиллаж буй док.дэд проф Ч.Ганзориг, З.Лачинцэрэн багш нар “Алтан гадас” одонгоор шагнагдлаа.

Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан, Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэг, Боловсролын яамны “Жуух бичиг”, ШУТИС-ийн “Эрдмийн зөвлөлийн шагнал”, “Ректортын нэрэмжит шагнал”, ДаТС болон ГУУС-ийн “Захирлын нэрэмжит шагнал”, Дархан-Уул аймгийн “Найрамдлын Дархан”, “Тэргүүний ажилтан”, засаг даргын “Жуух бичиг”, Дархан сумын засаг даргын “Жуух бичиг”, Залуучуудын холбоо, Ахмад багш нарын холбооны шагналуудаар олон жил үр бүтээлтэй ажилласан профессор, багш, ажилтан, ажиллагсадыг шагнаж урамшууллаа. 

ШУТИС-ийн ДаТС-ийн 35 жилийн түүхт ойн үйл ажиллагааг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан ДаТС-ийн төгсөгчдийн “Эрдмийн гүүр” ГҮТББ, хамтрагч байгууллагууд, үе үеийн профессор, багш, ажилтан, ажиллагсад, төгсөгчид, оюутан залуус та бүхэндээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. 

Сургуулийн захиргаа

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/