2024-09-28
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

ЗАРЛАЛ МЭДЭЭ онцлох мэдээ

“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” эрдэм шинжилгээний хурал боллоо

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ДаТС-ийн СШУТ-ийн хамт олноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал 2022.10.21-нд “Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” сэдвийн хүрээнд боллоо. Энэ жил тус хуралд:

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор Н.Мөнхцэцэг тэргүүтэй эрдэмтэн судлаачид

Монгол улсын Хэлний бодлогын Үндэсний зөвлөл

ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль,

Монгол улсын Боловсролын их сургууль

АШУҮИС-ийн Дарханы АУС-иас төлөөлөл оролцсон нь хурлын хамрах хүрээ улам өргөжиж байгааг харуулж байна.

Цахим болон танхим хосолсон хэлбэрээр болсон уг хурал нь нэр томьёоны орчуулга, хэрэглээний сүүлийн үеийн чиг хандлагатай багш, судлаачдыг танилцуулж, судалгааны бүтээлүүдийг нийтэд таниулах, харилцан туршлага солилцож шинэ мэдлэг, мэдээлэл олж авах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой зохион байгуулагдсан билээ.

Тус хуралд ХЗХ-ийн захирал, доктор Ж.Бат-Ирээдүй, ЭНБД, доктор О.Шинэбаяр нар цахимаар оролцон мэндчилгээ дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв. Мөн ДаТС-ийн захирал, доктор Ц.Батбаатар, ЭНБД, доктор Д.Баясгалан нар хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.

“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний энэхүү хуралд хэлний мэргэжилтнүүдээс гадна, бусад мэргэжлийн багш, судлаачид оролцож, физик, математик, барилга, уул уурхай, анагаах ухааны нэр томьёоны орчуулга, хэрэглээний тулгамдсан асуудлын талаар олон асуудал дэвшүүлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн үр дүнтэй хурал боллоо. Нэр томьёоны орчуулга, хэрэглээ нь нийгмийн бүх салбарт тулгамдсан асуудал болж байгааг хуралд оролцогчид онцлоод, цаашид эдгээр асуудлыг хамтран шийдвэрлэж байхаар санал бодлоо солилцлоо.

Хурлын үеэр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс

1️⃣ “Амьдралыг тэтгэгч тогтолцооны нэвтэрхий толь” I,II,III боть,

2️⃣ Н.Мөнхцэцэг “Нэр томьёоны орчуулга судлал”(2020),

3️⃣ “Хэрэглээний хэл шинжлэлийн цуврал”-ууд зэрэг ном хандивласан бол, Хэлний бодлогын Үндэсний зөвлөлөөс

4️⃣ “Монгол-Орос нэр томьёоны толь” I,II,III боть,

5️⃣ “Хүйс толгойн бичээс-1420 жил” Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, зэрэг ном, судалгааны бүтээлүүдийг ДаТС-ийн номын санд хандивласан нь эрдэмтэн, судлаач, оюутнуудыг сүүлийн үеийн судалгааны шинэ хэрэглэгдэхүүнээр хангаж өгсөн чухал үйл явдал боллоо.

Хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож бидний үйл ажиллагааг дэмжсэн ажилласан хүн бүхэнд баярласан, талархаснаа илэрхийлье!

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/