#ШУТИС_ДаТС -ийн Эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын 21 багш Орхон аймагт 2022.12.09-2022.12.10-ны өдрүүдэд Багшийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд эрчим хүч, уул уурхайн салбарын үйлдвэр, албан газруудын шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн ашиглалт, үйл ажиллагаатай танилцах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх дадлага хийлээ.
Уулын Баяжуулах Эрдэнэд Үйлдвэр ТӨХК:
Ил уурхай
Механик засварын хэлтэс
Баяжуулах үйлдвэр
Дулааны цахилгаан станц
Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК /хотын/
Турбин цех, Зуухан цех, Хими ус бэлтгэлийн цех, Түлш дамжуулах цех
Реле хамгаалалт, цахилгаан системийн автоматжуулалт, диспетчерийн удирдлагын төв
220кВт-ын хаалттай хуваарилах байгууламж
IT болон серверийн удирдлагын хэсэг
Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
Дистпетчерийн удирдлага, мониторингийн хэлтэс
Шинээр нэвтрүүлж буй SCADA ухаалаг системийн үйл ажиллагаатай танилцаж санал бодлоо солилцсон
ЦДҮС ТӨХК-ийн Хангайн бүсийн салбар
220/110/35 кВт-ын дэд станц
Эрдэнэт цогцолбор дээд сургууль
Эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын УУЦТТА, Цахилгаан хангамж, ЦСА мэргэжлийн лаборатори, стенд, тоног төхөөрөмжтэй танилцаж туршлага солилцлоо.
Бакалаврын өдөр болон эчнээ мэргэжлүүдийн танилцуулга хийж цаашид сургалтын болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил хамтран гүйцэтгэх боломж, мөн инженер техникийн ажилтан нарт зориулж мэргэжил дээшлүүлэх сургалт хамтран зохион байгуулах тухай санал бодлоо солилцлоо.