Дархан-Уул аймгийн ЗДТГ, БШУГ, ИДМСК, ШУТИС ДаТС хамтран “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг орон нутагт хэрэгжүүлэх олон нийт, эрдэмтэн судлаачдын санал санаачилга, бүтээлч сэтгэлгээг дэмжих, үйлдвэрлэл, үйлчилгээнд шинэ боломж, шинэ хэрэглээг санал болгох, дэвшилтэт арга, шийдлийг нэвтрүүлэх зорилготойгоор зохион байгуулсан “ДАРХАН ИННОВАЦ- 2022” УРАЛДААН 2022 оны 12-р сарын 19-ны өдөр шалгаруулалтаа хийлээ.
Шалгаруулалтын дүн:
“ШИЛДГИЙН ШИЛДЭГ ИННОВАЦИ” номинацид ШУТИС, ДаТС-ийн Доктор, дэд профессор Д.Оюунбилэг “Өндөр үзүүлэлттэй бетон гарган авах технологи”
“ШИЛДЭГ ИННОВАЦЫН ТЕХНОЛОГИ” номинацид ШУТИС, ДаТС-ийн Доктор, ахлах багш Н.Болорцэцэг “Чацарганы үрийн нэмэлттэй чанамал хиам”
“ШИЛДЭГ ИННОВАЦЫН БҮТЭЭГДЭХҮҮН” номинацид ШУТИС, ДаТС-ийн Доктор, дэд профессор Ч.Ганзориг “Автомат бүртгэлийн систем”
“ШИЛДЭГ ИННОВАЦЫН ТӨСӨЛ” номинацид Мандах бүртгэл дээд сургуулийн захирал Ц.Баттогтох “Дугуйн арга” математикийн бодлогын шинэ аргыг нэвтрүүлэх бүтээлээрээ тус тус шалгарсан байна.
Шилдэг бүтээлээрээ оролцсон эрдэмтэн, судлаач багш нартаа баяр хүргэе!