2026-11-16
Цагаанчулуут-5, Дархан-Уул аймаг, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар Оюутны байрны бүртгэл

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ

ШУТИС-ИЙН ДАТС-ИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМИЙН “МЕТАЛЛ СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИ” ШИНЭЧЛЭГДЭН ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ШУТИС-ийн Дархан-Уул Технологийн Сургууль (ДаТС)-ийн Инженерчлэлийн тэнхимийн “Металл судлалын лаборатори”-ийг 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дархан Төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байсан үе үеийн болон металлургийн мэргэжлээр төгссөн үе үеийн төгсөгчдийн хандиваар шинэчлэн тохижуулж, оюутан залууст Сургалт-Үйлдвэрлэл-Эрдэм шинжилгээ хосолсон үр дүнд суурилсан бүтээлч багш нар, төгсөгчдийнхөө дэмжлэгтэйгээр сургалтын материаллаг орчныг шинэчилэн ДаТС-ийн 35-н жилийн ойд зориулан хүлээлгэн өглөө. Үйл ажиллагаанд ДаТС-ийн Захирлын зөвлөлийн гишүүдийг төлөөлөн Захирал, доктор (Ph.D), дэд профессор Ц.Батбаатар талархлын үг хэлж, 35-н жилийн ойн гарын бэлгийг гардууллаа. Мөн ДТҮ-ийг төлөөлөн:

  • ХНА-ны дарга Ж.Уранчимэг
  • Гангийн үйлдвэрийн дарга Г.Мөнгөнцоож
  • ЧА-ын дарга Батбүрэн
  • Гангийн үйлдвэрийн ахлах инженер П.Доржзодов

болон төгсөгчдийн төлөөлөл, Инженерчлэлийн тэнхимийн металлургийн багш нарын төлөөлөл оролцож, лабораторийг албан ёсоор хүлээн авлаа.

Энэхүү лаборатори нь сургалт, судалгаа, практик дадлагын орчинг сайжруулах, мэргэжилтэн бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулах юм. Судалгааны чиглэлүүдийг дараах байдлаар тодруулж болно:

1. Металлургийн процесс ба технологи

  • Төмрийн хүдэр баяжуулалт, баяжмал бэлтгэх технологи
  • Ган хайлуулах, цутгах процессын туршилт судалгаа
  • Хайлш бэлтгэх, найрлага тохируулах технологи
  • Металлургийн процессын параметрүүдийн нөлөөлөл (температур, найрлага, хурд гэх мэт)

2. Материал судлал ба металлын шинж чанар

  • Металлографийн шинжилгээ (бүтэц, микроструктур)
  • Механик шинж чанарын туршилт (бат бөх, хатуулаг, цохилтын уян хатан чанар)
  • Дулааны боловсруулалтын нөлөөлөл (закалка, отжиг, нормалчлал гэх мэт)
  • Зэврэлт, элэгдэлтийн судалгаа

3. Хаягдал дахин боловсруулалт ба нөөцийн үр ашигтай ашиглалт

  • Металл хаягдал (ган, төмөр, өнгөт металл) дахин боловсруулах технологи
  • Хаягдал материалаас үнэт металл, газрын ховор элемент ялган авах судалгаа
  • Ногоон металлурги, эрчим хүч, материалын хэмнэлт

4. Үйлдвэрлэлтэй уялдсан хэрэглээний судалгаа

  • Дархан төмөрлөгийн үйлдвэрийн технологийн сайжруулалт
  • Гангийн чанарыг дээшлүүлэх, бүтээгдэхүүний төрөл нэмэгдүүлэх
  • Оюутны сургалтын туршилт, дипломын ажил, магистрын судалгааны бааз

5. Аналитик ба туршилтын арга зүй

  • Химийн найрлагын шинжилгээ
  • Физик-механик туршилт
  • Багаж тоног төхөөрөмжийн ашиглалт, стандарт аргачлал

Тус лабораторийн нээлт, шинэчлэлд хувь нэмэр оруулсан үе үеийн төгсөгчид, Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн хамт олон, дэмжлэг үзүүлсэн бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цаашид лабораторийн ашиглалтыг сайжруулж, сургалт, судалгааны ажлын үр дүнг нэмэгдүүлэхэд анхааран ажиллана.

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Инженерчлэлийн Тэнхимийг хөгжүүлэх, орчин цагийн дэвшилтэт түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхэн мэргэжлийн өндөр ур чадвар, хичээл зүтгэл, бүтээлч санаачилгаараа ИТ-ийн хөтөлбөр, лаборатори, сургалтын орчин, эрдэм шинжилгээний ажлыг сайжруулахад идэвхтэй оролцож, оюутнуудад чанартай мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Таны оруулсан хувь нэмэр сургуулийн хөгжил, инженерчлэлийн боловсролын чанарыг дээшлүүлэхэд үнэ цэнтэй бөгөөд цаашид ч үргэлжлэн хамтран ажиллахыг хүсэж байна.

Лабораторийн үйл ажиллагаа өргөн дэлгэр, үр дүнтэй байх болтугай!

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/