2026-11-16
Цагаанчулуут-5, Дархан-Уул аймаг, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар Оюутны байрны бүртгэл

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ

“БҮТЭЭМЖ БА ИННОВАЦИ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ТАЙЛАН

Дэлхийн Чанарын өдөр, Чанарын долоо хоногийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Инженерчлэлийн тэнхим, Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс хамтран 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн 401 тоот өрөөнд “БҮТЭЭМЖ БА ИННОВАЦИ-2026” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулав. Хурлын зорилго нь бүтээмж, инноваци, чанарын менежментийн тогтолцоо, хиймэл оюун ухааны хэрэглээ, хүний нөөцийн менежмент, төрийн байгууллагын үр ашиг болон оюутны судалгааны үр дүнг нэгтгэн хэлэлцэхэд оршив.

Хурлыг нээж Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Б.Цэвээндорж, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал, Ph.D., дэд профессор Ц.Батбаатар нар үг хэлэв.

Хурлыг С.Галбадрах (Ph.D., дэд профессор), Я.Батцэцэг (Ph.D., дэд профессор), Л.Отгончимэг багш нар модераторласан.

Энэ удаагийн хуралд ОХУ-ын Буриадын Доржи Банзаровын нэрэмжит улсын их сургуулийн судлаачид болон ШУТИС-ийн чанарын менежерүүдийн хамтарсан илтгэлүүд хэлэлцүүлэгдсэн нь онцлог байв. Нийт 30 гаруй оюутан, эрдэмтэн, судлаачдын хамтын бүтээл болох 18 илтгэл хэлэлцүүлэгдэв. Үүнд:

  1. И.Л. Дульчаева (к.пед.н., доцент), Б.Ц. Банзаракиаев, Н.Ж. Дагбаева (д.пед.н., профессор), О.К. Маладаева (к.геогр.н., доцент), Л.Н. Габеева (к.пед.н., доцент) — Буриадын Доржи Банзаровын нэрэмжит улсын их сургууль
  2. Я.Батцэцэг (Ph.D., дэд профессор) — ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч
  3. С.Нандинцэцэг (Ph.D.), П.Бямбажав (Ph.D.), У.Батчулуун — ШУТИС-ийн чанарын менежерүүд (ГУУС, Гадаад хэлний сургууль, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургууль)
  4. Б.Батзаяа (Ph.D.), Э.Оюунзаяа (Ph.D.), Б.Мөнхнасан (Ph.D.) — ШУТИС-ийн чанарын менежерүүд (ЭХИС, БАС, НХС)
  5. И.Батхишиг (Ph.D.), З.Нэрмаа (Ph.D.) — ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн Бизнес удирдлагын тэнхим
  6. С.Галбадрах (Ph.D., дэд профессор): Мэдлэгийн эдийн засгийн үзүүлэлтүүдийн шинжилгээ
  7. Ж.Бадамханд, Ц.Энхбилэг (Мандах их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн багш): Төсөвт болон хувийн хэвшлийн цалингийн өсөлтийн зөрүү: хөдөлмөрийн бүтээмж ба өрсөлдөх чадварт үзүүлэх нөлөө
  8. С.Батбаатар (ДСЦТС-ын Борлуулалтын бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга): Цахилгаан түгээлт сүлжээнд хиймэл оюун ашиглах нь
  9. С.Хүрэлчимэг (ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн ахлах багш): Хүний нөөцийн менежментийн стандартыг нэвтрүүлэх боломжийн судалгаа
  10. Х.Одмандах (Мандах их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн багш): Үүсгэгч хиймэл оюун ухааныг маркетингийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн үр нөлөө
  11. Ч.Баатар, П.Оюун-Эрдэнэ (Ph.D., дэд профессор, Удирдлагын Академийн Улсын салбарын удирдлагын тэнхим): Төрийн байгууллагын бүтээмжийг төрийн, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан нэмэгдүүлэх нь
  12. Э.Солонго, С.Сайнбуян, Л.Баяржаргал (Мандах их сургуулийн оюутан, удирдсан багш Ж.Бадамханд): Finfluence буюу санхүүгийн инфлюенсерүүдийн мэдээлэлд итгэх байдал ба залуучуудын хөрөнгө оруулалтын шийдвэрийн хамаарлын судалгаа
  13. Д.Анүжин (ШУТИС-ийн оюутан, удирдсан багш Л.Отгончимэг): Иргэдийн санхүүгийн боловсрол ба тойрог эдийн засгийн хэрэглээний хамаарал
  14. Э.Өсөхбаяр, Б.Ангараг-Эрдэнэ (ШУТИС-ийн оюутан, удирдсан багш Ц.Баярмаа): Хүнсний хаягдал дахин боловсруулах төхөөрөмжийн хийцийн судалгаа
  15. Э.Солонго, Б.Энхтүвшин (Мандах их сургуулийн оюутан, удирдсан багш Ц.Энхбилэг): Хиймэл оюунд суурилсан суралцахуйн аргачлалын НББ-ийн оюутнуудын суралцах бүтээмжид үзүүлэх нөлөө
  16. Г.Гэрэлмаа, У.Анхбат (ХИС-ийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургуулийн оюутан, удирдсан багш Х.Золзаяа): Үр дүнд суурилсан удирдлагаар төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх боломж
  17. С.Бүмцэнд (ШУТИС-ийн оюутан, удирдсан багш С.Саруулболд): ЭКГ экскаваторын хөтлөх дугуйн хийцийн өөрчлөлт

Б.Анү, Э.Хонгорзул (ХИС-ийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургуулийн оюутан, удирдсан багш Б.Хаш-Эрдэнэ): Ажилтнуудын сэтгэл зүйн аюулгүй байдал ба хиймэл оюун ухааныг хүлээн авч ашиглах бэлэн байдлын хамаарлын судалгаа

Оюутны илтгэлүүдийг үнэлсний үр дүнд дараах байр эзэлж, урамшуулал олгов.

  • I байр: Э.Өсөхбаяр, Б.Ангараг-Эрдэнэ (ШУТИС-ийн оюутан, удирдсан багш Ц.Баярмаа) — «Хүнсний хаягдал дахин боловсруулах төхөөрөмжийн хийцийн судалгаа»
  • II байр: Д.Анүжин (ШУТИС-ийн оюутан, удирдсан багш Л.Отгончимэг) — «Иргэдийн санхүүгийн боловсрол ба тойрог эдийн засгийн хэрэглээний хамаарал»
  • III байр: Г.Гэрэлмаа, У.Анхбат (ХИС-ийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургуулийн оюутан, удирдсан багш Х.Золзаяа) — «Үр дүнд суурилсан удирдлагаар төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх боломж»

I болон II байрын илтгэгчдэд ШУТИС-ийн Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцох эрх олгож, III байрын илтгэгчдийг мөнгөн шагналаар урамшуулав.

Энэ удаагийн “БҮТЭЭМЖ БА ИННОВАЦИ-2026” хурал нь ОХУ-ын Буриадын Доржи Банзаровын нэрэмжит улсын их сургуулийн И.Л. Дульчаева (к.пед.н., доцент), Б.Ц. Банзаракиаев, Н.Ж. Дагбаева (д.пед.н., профессор), О.К. Маладаева (к.геогр.н., доцент), Л.Н. Габеева (к.пед.н., доцент) нарын оролцоо, мөн ШУТИС-ийн чанарын менежерүүдийн хоёр багийн хамтарсан илтгэлүүдээрээ онцлог, өгөөжтэй болсон. Олон улсын туршлага, бүс нутгийн инновацийн экосистем, мэргэжлийн боловсролын кластерийн загвар, ISO 21001:2018 стандартын хэрэгжилт болон оролцогч талуудын сэтгэл ханамжийн үнэлгээ зэрэг асуудлыг нэгтгэн хэлэлцсэн нь хурлын агуулга, шинжлэх ухааны түвшинг мэдэгдэхүйц дээшлүүлэв.

Үүний зэрэгцээ оюутны илтгэлүүдэд шагнал, урамшуулал олгосноор судалгааны ажилд идэвхжүүлэх, цаашид ШУТИС-ийн бакалаврын түвшний эрдэм шинжилгээний хуралд оролцох боломжийг бүрдүүлсэн нь хурлын үр дүнг нэмэгдүүлэв. Хурлын хөтөлбөр, зохион байгуулалт төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжсэн.

Тайлан боловсруулсан: ШУТИС, ДаТС-ийн Инженерчлэлийн тэнхим

Огноо: 2026.11.13

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/