2026-02-17
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

ЭРЧИМ ХҮЧ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ

  • 2010-2011 оны хичээлийн жилд Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Политехникийн коллежтэй нэгдэж Эрчим хүчний тэнхим 
  • 2014 онд ШУТИС-д явагдсан бүтцийн зохион байгуулалттай уялдуулан механик, компьютер менежмент, эрчим хүчний профессорын багууд нэгдэж Инженерчлэлийн тэнхим
  • 2017-2018 оны хичээлийн жилд ШУТИС болон ДаТС-ийн бүтцийн өөрчлөлттэй уялдуулан Эрчим хүч, мэдээллийн технологийн салбар
  • 2025 оноос хойш Боловсролын багц хууль, ШУТИС бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж Эрчим хүч, мэдээллийн технолгийн тэнхим”- болж өөрчлөгдсөн. 
  • Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхим нь бакалаврын түвшинд 3 хөтөлбөрийн хүрээнд 5 мэргэжлээр, мөн МХТС-тай Кибер аюулгүй байдал 2+2, Мэдээллийн систем 2+2, ЭХИС-тай Цахилгаан хангамж 1+3 зэрэг хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн магистрын түвшинд 3 мэргэжлээр өдөр болон цагийн хэлбэрийн сургалтыг зохион байгуулж, эх орны хөгжлийн хэрэгцээнд нийцсэн, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай инженер мэргэжилтнүүдийг бэлтгэн төгсгөж байна.

Салбар, тэнхимийн эрхлэгчээр:

  • 2017-2021 онд ахлах багш Ж.Бат-Эрдэнэ
  • 2022 оноос Б.Уянгасайхан (Ph.D) ажиллаж байна.

Зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологийн болон бизнесийн байгууллагын ажлын байранд тавигдах шаардлагад бүрэн нийцсэн “сургалт–эрдэм шинжилгээ-үйлдвэрлэл”-ийн нэгдлийг хангасан инновацид тулгуурласан мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэн, дотоод болон гадаад улс орны түвшинд өрсөлдөхүйц чадвартай олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн инженерүүдийг бэлтгэхэд бидний зорилго оршино.

  • Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, өрсөлдөх чадвартай хүний нөөцийг бэлтгэх зорилгоор эх орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулах бакалавр, магистр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх;
  • Эрчим хүч, уул уурхай, бизнесийн салбарт ажиллаж буй төгсөгчдөд зориулсан мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтууд зохион байгуулах;
  • Инновацид суурилсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, үр дүнг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх;
  • Мэргэжлийн тэргүүлэх чиглэлүүдээр аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран эрдэм шинжилгээ, судалгааны гэрээт ажлууд хэрэгжүүлэх;
  • Эрдэм шинжилгээний хурал, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулж, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  • Олон нийттэй харилцах үйл ажиллагааг бэхжүүлж, дотоод болон гадаадын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх.

Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхим нь дотоод, гадаадын их дээд сургуулиуд, төрийн болон хувийн өмчийн байгууллагуудтай туршлага солилцох, сургалтын полигон, материаллаг баазыг бэхжүүлэх, инженер техникийн ажилтан нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, төсөл гэрээт ажлыг хамтран гүйцэтгэх, инженер технологийн боловсролыг чанаржуулах, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах байгууллагуудтай хамтран ажилласаар ирсэн. Үүнд:

  1. KOICA ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага
  2. Япон улсын сайн дурын JICA байгууллага
  3. ОХУ-ын Новосибирскийн техникийн их сургууль, Иркутскийн техникийн их сургууль, Улаан-Үд хотын Дорнод Сибирийн Технологийн удирдлагын их сургууль
  4. ШУТИС-ийн бусад бүрэлдэхүүн сургуулид
  1. МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургууль, Мэдээлэл зүйн тэнхим
  2. Эрчим хүчний системийн харъяа үйлдвэрийн газрууд болох ТӨХК, ТӨУҮГ, ОНӨҮГ, ХК, ХХК-иуд
  1. Дархан-Уул аймгийн Их Дээд Мэргэжлийн Сургуулиудын Консорциум
  2. Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газар, банк санхүүгийн байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулиуд
  3. Мэдээллийн технологи, программ хангамжийн байгууллагууд
  4. Үүрэн телефон, харилцаа холбооны байгууллагууд
  5. Уул уурхайн үйлдвэрүүд болох ТӨХК, ТӨУҮГ, ОНӨҮГ, ХК, ХХК-иуд
Бакалаврын Цахилгааны инженер, Цахилгаан системийн автоматжуулалт, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, Дулааны цахилгаан станцын инженерчлэл, Программ хангамжийн инженерчлэл, Мэдээллийн систем /2+2/, Кибер аюулгүй байдал /2+2/, Цахилгаан хангамж /1+3/, Магистрын Цахилгааны инженерчлэл, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, Уул уурхайн машин тоног төхөөрөмж, Дулааны цахилгаан станцын инженерчлэл мэргэжлүүдээр дотоодын хамтарсан хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. ХЭРЭГЖҮҮЛДЭГ ХӨТӨЛБӨРҮҮД СУРГАЛТЫН МАТЕРИАЛЛАГ БААЗ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ КЛУБ, ДУГУЙЛАН
  • Шуурхай үйлчилгээний диспетчер
  • Өндөр хүчдэлийн туршилт, тохируулга
  • ЭХС-ийн реле хамгаалалт
  • Цахилгаан хэмжүүрийн ашиглалт, засвар
  • Цахилгаан машины ашиглалт, засвар
  • Цахилгаан станц, дэд станц хуваарилах байгууламжийн ашиглалт, засвар
  • Эрчим хүчний борлуулалтын байцаагч
  • Үйлдвэрлэлийн автоматжуулалт, програмчлалын ашиглалт
  • ДЦС-ын зуухны ашиглалт
  • ДЦС-ын турбины ашиглалт
  • Дулааны шугам сүлжээ, сантехникийн тоноглол
  • ДЦС-ын хими, ус бэлтгэл
  • Дулааны хэмжүүр, автоматикийн тоноглол
  • Уурын зуухны ашиглалт, засвар
  • Үйлдвэрийн цахилгаан машин, хөтлүүрийн удирдлага
  • Уул уурхайн үйлдвэрийн реле хамгаалалт, автоматжуулалт
  • Уулын үйлдвэрийн цахилгаан хангамж

  • 2022 онд “МСЭЛ” ХХК,
  • 2023 онд “Интерактив” ХХК,
  • 2024 онд “Нормаунт” ХХК,
  • 2024 онд Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Станц ХК
  • 2025 онд “Цэцэнс майнинг энд Энержи” ХХК
  • 2025 онд “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХХК

хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааны ажлын төлөвлөгөөг гарган, хоёр тал хамтын ажиллагааг дүгнэн ажиллаж байна.

Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн дэргэд оюутны гурван клуб идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр клуб нь оюутнуудын мэргэжлийн мэдлэг, хувь хүний хөгжил, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг.

Инфо клуб:

Цахилгааны инженер болон цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр суралцаж буй оюутнуудын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, мэргэжлээ таниулах, сурталчлах зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг.

Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн дэргэд оюутны гурван клуб идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр клуб нь оюутнуудын мэргэжлийн мэдлэг, хувь хүний хөгжил, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг.

Дижитал клуб:

Программчлалын бодлого бодох чадварыг хөгжүүлэх, логик сэтгэлгээг сайжруулах, багаар хамтран асуудал шийдвэрлэх дадал, чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, тэмцээн, практик үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Илч клуб:

Оюутны хөгжил, төлөвшилд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, бие даан суралцах чадварыг дэмжих, чадварлаг мэргэжилтэн болон төлөвшихөд нь оюутан бүрд туслах, нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаанд манлайлан оролцохыг эрхэм зорилгоо болгодог.

ПХИ ангийн оюутнуудын дунд зохион байгуулагддаг “Оюутны программ хангамжийн бүтээлийн үзэсгэлэн” нь залуу хөгжүүлэгчид өөрсдийн бүтээсэн програм хангамж, аппликейшн, технологийн шийдлүүдийг олон нийтэд танилцуулах, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлдэг.

Эвентийн уриа: “Ирээдүйг бүтээх код энд эхэлнэ!”

  • Цахилгаан эрчим хүчний системийн (ЦЭХС) горим ажиллагааг оновчлох, ухаалаг системд суурилсан удирдлага, найдвартай ажиллагаа болон эрсдэлийн үнэлгээг сайжруулах судалгаа
  • Үйлдвэрлэлийн технологийн процессын автоматжуулалт, дижитал шийдэл нэвтрүүлэх, өгөгдөлд суурилсан удирдлага ба шийдвэр гаргалтыг хөгжүүлэх судалгаа
  • Уул уурхайн тоног төхөөрөмжийн ашиглалтын найдвартай ажиллагаа, эрсдэлийн үнэлгээ, нөхцөлд суурилсан хяналт, уурхайн цахилгаан хангамжийн ухаалаг, оновчтой шийдлийг боловсруулах судалгаа
  • Дулааны цахилгаан станцын (ДЦС) горим ажиллагаа, ашиглалтын оновчлол, дижитал мониторинг, үр ашиг ба найдвартай ажиллагааг дээшлүүлэх судалгаа
  • Өгөгдлийн ухаан, хиймэл оюун ухаанд суурилсан дүн шинжилгээ, мэдээллийн аюулгүй байдал, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих судалгаа
  • Үйлдвэрлэлийн автоматжуулалт сургалтын лаборатори: Төслийн ажил. -Дархан-уул., 2009-2011. -(Солонгосын койка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтарсан)
  • Хүчний электроник, хувиргах техникийн лаборатори: Төслийн ажил. -Дархан-уул., 2012-2014. (Солонгосын койка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтарсан)
  • Робот, техник хөгжүүлэх клубын үйл ажиллагааг сайжруулах: Төслийн ажил. -дархан-уул., 2016-2017. -(Азийн хөгжлийн банк-L2766-MON хамтарсан.)
  • Цахилгаан системийн автоматжуулалтын лаборатори: 2021-2022.- ( МСЭЛ ХХК-тай хамтарсан.)

Тэнхимээс төгсөгчид мэргэжлийн салбартаа амжилттай ажиллаж, удирдах албан тушаал хаших, шилдэг төгсөгчөөр шалгарах, инженер техникийн хариуцлагатай чиг үүргийг гүйцэтгэх зэргээр бодит амжилтуудыг үзүүлж байна. Үүнээс цөөн төгсөгчдийг дурдвал:

  • Егөөрийн Мөнхбат

2014 оны төгсөгч (ДЦСИ), Дорнод бүсийн эрчим хүчний системийн турбин цехийн даргаар ажиллаж байна.

  • Батжаргалын Мөнхтулга

2015 оны онцлох дипломтой төгсөгч (ЦИ), Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК-д реле хамгаалалт, автоматикийн инженерээр ажиллаж байна.

  • Дүгэрсүрэнгийн Батхүү

Программ хангамжийн инженер (ПХИ) мэргэжлээр төгсөж, Диспетчерийн үндэсний төв ХХК-ийн Техник хяналтын албанд хяналт, мэдээллийн системийн хяналтын инженерээр ажиллаж байна.

  • Наянтай Ганбаяр

Программ хангамжийн инженер (ПХИ) мэргэжлээр төгсөж “Скай хайпермаркет” ХХК Систем хөгжүүлэлтийн газрын захирал.

Цахилгааны инженер (ЦИ) мэргэжлээр 2020 онд “Онцлох диплом”-тай, ШУТИС-ийн шилдэг төгсөгч

Цахилгааны инженер (ЦИ) мэргэжлээр суралцан төгсөж, ШУТИС-ийн 2025 оны шилдэг төгсөгч-өөр шалгарсан.

Холбоо барих хаяг:

ДаТС-ын Эрчим хүч мэдээллийн технологийн тэнхим
Вэб сайт: http://stda.edu.mn
Утас:  7037-4735, 99375191

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/