ДаТС-ийн Ахлах сургууль Ухаалаг ангийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, ДаТС-ийн захирлын зөвлөл, сургуулийн багш ажилтан, суралцагчдын төлөөлөл оролцлоо.
УИХ-гишүүн Б.Жавхлан, Г.Дамдинням, Б.Баттөмөр нарын санаачилгаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймгийн 17 сургуулийн 19 ангийг ухаалаг анги болгон тохижуулсан бөгөөд үүнд манай сургууль мөн хамрагдсанд баяртай байна.
✅️Энэхүү ухаалаг анги нь:
❇️Ухаалаг самбар (All in One шийдэл)
❇️Документ камер (Биет материалыг ухаалаг самбарт шууд харуулах)
❇️Хиймэл оюун ухаан бүхий хөдөлгөөн дагадаг камер
❇️Сурагчийн таблет
❇️Таблет хадгалах, цэнэглэх зөөврийн шүүгээ
❇️Агаар чийгшүүлэгч болон амьд цэцгийн хослол
❇️Сургалтын цогц программ хангамжаас бүрдэнэ.
Тус ангийг стандартад нийцсэн, эргономик ширээ, сандал, нэмэлт төхөөрөмжөөр тоноглосоноос гадна хичээлийн үеэр багш сурагчдын харилцан хамтын ажиллагаа, шавь төвтэй сургалт зохион байгуулах таатай орчин бүрдсэн. Мөн зайн сургалт зохион байгуулах дижитал орчин нөхцөлийг бүрдүүлж, дэлхийн боловсролыг интернэт орчинд сурагчдад тэгш хүртээмтэйгээр хүргэх боломж бүрдсэнээрээ онцлог юм.
Сургуулийн Захиргаа