2024-05-02
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ ЭШ Инновацын холбогдолтой мэдээлэл

“Нэр томьёо: Орчуулга, хэрэглээ”эрдэм шинжилгээний хурал боллоо

УА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ДаТС-ийн СШУТ-ийн хамт олноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал 2023.10.07-нд “Нэр томьёо: Орчуулга, хэрэглээ” сэдвийн хүрээнд боллоо.

Энэ жил тус хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D), проф. Ж.Бат-Ирээдүй тэргүүтэй эрдэмтэн судлаачдаас гадна Монгол улсын Хэлний бодлогын Үндэсний зөвлөл, ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн ХХШС, ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Ази судлалын салбар, МУИС, АШУҮИС-ийн ДаАУС болон ӨМӨЗО-ны Улаанцав хотын Урлагийн сургууль төлөөлөл оролцсон нь хурлын хамрах хүрээ улам өргөжиж байгааг харуулж байна.

Цахим болон танхим хосолсон хэлбэрээр болсон уг хурал нь нэр томьёоны орчуулга, хэрэглээний сүүлийн үеийн чиг хандлагатай багш, судлаачдыг танилцуулж, судалгааны бүтээлүүдийг нийтэд таниулах, харилцан туршлага солилцож шинэ мэдлэг, мэдээлэл олж авах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой зохион байгуулагдсан билээ. Тус хурлыг сурвалжлахаар МҮОНР-ийн найруулагч Э.Мөнгөнхүү Улаанбаатар хотоос ирснийг харахад, уг хурлын нэр хүнд, цар хүрээ жилээс жилд улам өргөжин тэлж байгааг илэрхийлж байна. Тус хуралд ХЗХ-ийн ЭНБД, доктор (Ph.D), дэд проф.О.Шинэбаяр цахимаар оролцон мэндчилгээ дэвшүүлээд зогссонгүй, хурлын үйл ажиллагаанд эхнээс нь дуустал цахимаар идэвхтэй оролцов. Мөн, ДаТС-ийн ЭНБД, доктор (Ph.D), дэд проф. Д.Баясгалан, СШУТ-ийн эрхлэгч доктор (Ph.D) Б.Сувд-Эрдэнэ нар хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд эхнээс нь дуустал идэвхтэй оролцлоо. “Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний энэхүү хуралд хэлний мэргэжилтнүүдээс гадна, бусад мэргэжлийн багш, судлаачид оролцож, физик, математик, барилга, уул уурхай, техник технологи, хэл шинжлэл, урлаг судлалын нэр томьёоны орчуулга, хэрэглээний тулгамдсан асуудлын талаар олон асуудал дэвшүүлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн үр дүнтэй хурал боллоо. Нэр томьёоны орчуулга, хэрэглээ нь нийгмийн бүх салбарт тулгамдсан асуудал болж байгааг хуралд оролцогчид онцлоод, цаашид эдгээр асуудлыг хамтран шийдвэрлэх, улмаар энэ хурлын хамрах хүрээг улам өргөжүүлэн, олон улсын хэмжээний болгох талаар санал бодлоо солилцлоо. Хурлын үеэр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс Ж.Төмөрцэрэнгийн “Монгол хэл шинжлэлийн өгүүллүүд” I, “Монгол хэлний үзэмчин аялгууны судлал”II, “Монгол хэлний үгийн сан судлал” III боть, “Монгол нэр томьёо судлал”(2022) I боть, “Монгол хэл зохиол судлалын хөгжил, чиг хандлага” ОУЭШХ-ын эмхэтгэл, “Хэрэглээний хэл шинжлэлийн цуврал”-ууд зэрэг ном хандивласан бол, Хэлний бодлогын Үндэсний зөвлөлөөс “The 12th Annual International Mongolian Studies Conference” (2018), “The 13th Annual International Mongolian Studies Conference” (2019) олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл зэрэг ном, судалгааны бүтээлүүдийг ДаТС-ийн номын санд хандивласан нь эрдэмтэн, судлаач, оюутнуудыг сүүлийн үеийн судалгааны шинэ хэрэглэгдэхүүнээр хангаж өгсөн чухал үйл явдал боллоо. Хурлын үйл ажиллагааны төсөвийг бүрдүүлэхэд ДаТС-ийн захиргаа, Эрдмийн Зөвлөлөөс 537 000 төгрөг шийдэж өгсөнд СШУТ-ийн хамт олны зүгээс талархал илэрхийлж байна.

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/