2025.04.03-нд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн ПРОФЕССОР БАГШ нарын ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ уламжлал ёсоор зохион байгуулагдаж, тэнхим салбар бүрээс шалгарсан 14 илтгэл хэлцэгдлээ.
Уг хуралд тавигдсан илтгэлүүдийн хувьд өөр өөр салбар, мэргэжлийн, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой, сонирхолтой, илтгэлүүд байлаа.
Шагналт байруудад дараах илтгэлүүд шалгарч, дараагийн шатны эрдэм шинжилгээний хурлуудад орох эрхтэй болов. Үүнд:
Тэргүүн байранд Илтгэгч багш: С.Саруулболд “40Х ганд токарийн хатуу зоролт хийх горимын оновчлол”
2-р байранд Илтгэгч багш: Х.Идэр “MATHCAD программын олон хэмжээст харилцан хамаарлын шинжилгээг эрчмийн алдагдлын тооцоонд ашиглах нь”
3-р байранд Илтгэгч багш: Н.Эрдэнэбаяр “Сургуулийн спорт заалны дулааны эрчим хүчний өнөөгийн байдалд хийсэн үнэлгээний зарим үр дүн”
Тусгай байранд Илтгэгч : Э.Жаргал “Түүхий өгөгдөлд анхан шатны боловсруулалт шинжилгээ хийх нь” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
Хуралд илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн судлаач-оюутан, удирдсан эрдэмтэн-багш, судлаачдынхаа цаашдын эрдэм судалгааны ажилд улам өндөр амжилт хүсье!






















































