Шинжлэх ухаан, технологийн их сургууль-ийн багш, ажилчдын спортын уламжлалт наадам 28 дахь жилдээ “Бид нэг ШУТИС” уриан дор амжилттай зохион байгуулагдаж, их сургуулийн хамт олны эв нэгдэл, нөхөрлөл, идэвх санаачилгыг тод томруун илтгэлээ. Тус наадамд ШУТИС-ийн харьяа 19 байгууллагын 1300 гаруй профессор, багш, ажилтан өргөнөөр оролцож, спортын олон төрөлд хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин, багаар ажиллах, бие биенээ дэмжих, хамтын амжилтыг эрхэмлэх үнэт зүйлсийг бодитоор харуулсан юм.
Энэ удаагийн спортын наадам волейбол, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис, биллиард, нийтийн гимнастик, дартс зэрэг 8 төрлөөр зохион байгуулагдаж, хамт олны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан өргөн цар хүрээтэй арга хэмжээ боллоо.
Тус тэмцээнд Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийг төлөөлөн нийт 28 багш, ажилтан, баг тамирчид амжилттай оролцож, сургууль, хамт олныхоо нэр хүндийг өндөрт өргөн дараах амжилтуудыг үзүүллээ.
Шагналт байр эзэлсэн баг, тамирчид
- Ширээний теннис. Багийн төрөл – III байр (ДаТС)
- Эмэгтэй ганцаарчилсан – II байр: Д.Баясгалан (ДаТС)
- Эмэгтэй ганцаарчилсан – III байр: Т.Оюунцэцэг (ДаТС)
- Сагсан бөмбөгийн алсын зайн шидэлтийн төрөлд
- Сагсан бөмбөгийн алсын зайн шидэлтийн аврага-Б.Мөнх-Эрдэнэ
Волейбол
- Эрэгтэй баг –II байр
- Эмэгтэй баг – IV байр
- Сагсан бөмбөг
- Эрэгтэй, баг – IV байр
- Эмэгтэй баг – IV байр
Тэмцээний дүнгээр ДаТС-ийн баг, тамирчид спортын хэд хэдэн төрөлд шагналт байр эзэлж, хамтын хүч, тууштай бэлтгэл, идэвх оролцооны үр дүнгээ бодитоор харууллаа. Энэхүү амжилт нь хамт олны нэг зорилго, нэг сэтгэл, харилцан дэмжлэг, эв нэгдлийн тод илэрхийлэл болж, цаашдын ажил, спортын өндөр амжилтад тэмүүлэх урам зоригийг улам бүр бадраасан үйл явдал боллоо.
Тэмцээнд идэвхтэй, амжилттай оролцсон ДаТС-ийн нийт багш, ажилтан, баг тамирчдадаа цаашдын ажил, амьдрал, спортын замналд нь өндөр амжилт хүсье.








