#ШУТИС_ДаТС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн #намрын_улирлын 59 дэх удаагийн “Төгсөлтийн баяр”-ын ёслолын үйл ажиллагаа 2026.01.21-ний өдөр ёслол төгөлдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн төгсөлтөөр бакалаврын зэрэгтэй 74, магистрын зэрэгтэй 28, нийт 102 оюутан төгсч диплом, ромбоо гардаж авлаa. Үүнээс ШУТИС-ийн #онцлох_дипломтой 2 оюутан:
“Бизнесийн удирдлага” мэргэжлийн төгсөгч Э.Мөнхзул GPA 3.92
“Барилгын инженерчлэл” мэргэжлийн төгсөгч А.Дөлгөөнсанаа GPA 3.64
#Урлаг, #спорт, #нийгмийн шилдэг 3 оюутан:
“Спортын шилдэг”-ээр Үйлвэрлэлийн механикжуулалт мэргэжлийн төгсөгч Э.Энхсүх
“Нийгмийн шилдэг”-ээр Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлийн төгсөгч Б.Мөнхбат
“Урлагийн шилдэг”-ээр Барилгын инженерчлэл мэргэжлийн төгсөгч З.Гантөгс нар шалгарлаа.
Төгсөлтийн ёслолын ажиллагаанд ДаТС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүд, төгсөгчид түүний эцэг эх, зочид төлөөлөгчид, эрдэмтэн багш нар оролцлоо.
“Төгсөлтийн баяр”-ын ёслолын үйл ажиллагааг нээж ДаТС-ийн Захирал доктор, дэд профессор Ц.Батбаатар үг хэлж, СЧА-ын дарга доктор Н.Одонтуяа төгсөгчдийн ректорын тушаалыг уншиж танилцуулж диплом гардуулалтыг эхлүүллээ.
Мөн Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш доктор Д.Үүрийнтуяа хүндэтгэл үзүүлж төгсөгчдөдөө хандаж үнэ цэнэтэй сургамжаа хайрлалаа.
Нийт төгсөгч оюутнуудыг төлөөлж “Барилгын материал үйлдвэрлэлийн технологи” мэргэжлийн магистрын төгсөгч Э.Энхжин, “Бизнесийн удирдлага” мэргэжлийн бакалаврын төгсөгч Э.Мөнхзул нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.
Ёслолын үйл ажиллагааны төгсгөлд төгсөгч оюутнууд тангараг өргөж, малгай шидэлтийн баяраа хийж ёслолын үйл ажиллагаа амжилттай өндөрлөлөө.
Нийт төгсөгчдөдөө цаашдын ажил амьдралд нь аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе! ![]()
![]()
![]()
Зохион байгуулагч: #ДаТС, #Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхим




















